Би бас нэлээдгүй хэдэн залуусаас өрөвдөлтэй яриа сонслоо л доо : "Бид одоо сайхан Араб-н Шаах-ууд шиг амьдрах цаг ирсэн гэнэ". Учрыг нь асуутал : "Яахав дээ одоо Оюу-Толгой, Тавантолгой гээд том том ордууд ашиглалтанд ороод улс бидэнд их хэмжээгээр тэнцүү тарааж өгөх байх тэгхээр Шаах шиг амьдарч болно шд гэлээ". Энэ бас нэг ЭМГЭНЭЛ. Залуус мэдлэг боловсролын төлөө биш эд баялаг, өнгө мөнгө, нэр төр гэх зүйл толгойд нь байгаад байнаа ? Тэр мөнгө бидэнд оногдох ч юм уу үгүй ч юм уу мэдэхгүй шд. Халамжлуулсаар байгаад сурчихсан энэ нь ямар ч хүсэл мөрөөдөлгүй болгож тархийг нь хоосолсон. Үүний оронд тэр мөнгө нь орж ирвэл ганц, хоёр болтугай үйлвэр юм уу ажлын байр гаргаж өгвөл бидэнд болоод ирэйдүйд хэрэгтэй гэдгийг мэддэгүй юм бэ ? Энэ бүхний Хариулт нь : ЭНЭ БҮХНИЙГ ЗҮГЭЭР Л ХҮСЭХГҮЙ БАЙГАА. Энэ бол ХАМГИЙН ТОМ ЭМГЭНЭЛ болоод байна. Би тийм лаг чадамжтай, арчаатай, унхайтай, ухаантай, боловсролтой, мэдлэгтэй лаг баачка биш л дээ. Гэхдээ би өөрийн гэсэн үзэл бодол, хүсэл сонирхол, мөрөөдөл, зорилго, үнэт зүйлтэй болхоор үүнийг бичиж байна. Мөн над шиг манай залуус надтай ижил үзэл бодол, хүсэл сонирхол, мөрөөдөл, зорилго, үнэт зүйлтэй байгаасай гэсэндээ, Монголын ирээдүйн боловсон залуу хүчин, ирээдүйн эцэг эх, Монголын Ирээдүй иймэрхүү ЭМГЭНЭЛТЭЙ, ТАРХИНЫ ТУРААЛ-тай байгаад харамссандаа л энэ бүхнийг бичиж юм. Хүн хүн үүнийг өөрийхөөрөө ойлгож өөрөө өөртөө дүгнэлт хийж, ямар нэг юм бодоосой. Эцэст нь хэлхэд энэ бол Миний л Үзэл бодол хэн нэгэнд би тулгаж шаардаагүй гэдгийг хэлмээр байна. Ингээд дууслаа.

Subscribe to:
Post Comments (Atom)
5 Сэтгэгдэл:
Uu tasarchij yanztai saihan setgegdel bna
Санал нэг байна.
Анд яг л голыг нь олж хэлжээ, залуусдаа нэмж хэлэхэд дээр бичсэн зүйлсийг уншаад өөрийгөө хатуу шүүлтээр дүгнээд нэг үзээрэй, ядаж л өөрйинхөөрөө байж шинийг эрэлхийлж, хийж бүтээхийг эрхэм болгодог бол залуу хүн байх утга учир. Бодит байдал дээр үг хэл, үйлдэл өөрөө тэс ондоо асуудал, үйлдэл өөрөөр хэлбэл хийж буй эсвэл хийх гэж буй ажлаа нэгдүгээрт тавьж түүнийгээ тууштай хийж гүйцэтгэх нь өнөөх тархины тураалаас гарах эхний алхам болох мэт. Үйлдэл гэдэг маань өөрөө үйл хөдлөлөөр илэрхийлэгдэнэ. Үйл хөдлөлийг нийгэм хамгийн түрүүнд соргогоор мэдэрдэг. Жишээ нь хажууд тань байх найз нөхөд аав ээж хэн бүхэн. Хэрэв та өөрөө үйл хөдлөлөө хийж чадах юм бол өнөөх Нийгэм адилхан үйл хөдлөлөөр тань боломжийг бий болгож өгнө ингэснээр нийгмийн ялгаа ажиглагдана сонголт хийхэд туг амархан хэрэгтэй нь хэрэгтэй хэрэггүй нь хэрэггүй мөн Нийгэм бүхэлдээ өөр өнцгөөр харагдах мэт.. Бусдаар ч мөн адил. Тиймээс хамгийн түрүүнд үйл хөдлөлийг бодитойгоор өөрийн хатуу шүүлтээр зорилготой зоригтойгоор хийх нь хамгийн чухал асуудал юм шиг... Тархины тураалыг би уншсан тэр хүний үзэл бодол нэг талаас хувь хүний л үзэл бодол харин би өөрийн зүгээс өөрийн оюун санааг хэр тураалтай байгааг олж харах нь чухал мэт. Надад тураал хэрэггүй бас таргалалт ч хэрэггүй гол нь би одоо залуу байгаагаараа л жаргалтай үүнийг өчүүхэн жижиг зүйл дээр ч болов олж харахыг хичээдэг. Надад энэ л чухал залуу байхын утга учир.
дажгүй санал зөвлөмж шүүмжлэл дүгнэлт байна яах аргагүй тэр бэлэнчлэх сэтгэлгээ манай залуусын дунд байдаг би ч гэсэн хаяа бэлэнчлдэг харин тэгэхдээ жаахан ч гэсэн өөрийн гар дүрч бэлэнчлэх. Саяхан нэг мэдээ уншлаа тэгсэн Африкийн нэг аралын улс учиргүй л баян баялаг орон бид бүгдийн Хятадаас авдаг жимс жимсгэнэ тэнд бүхэл төрлөөрөө ургадаг гэнэ Харин тэд хэдэн жилийн өмнөөс энэ салбараар улсын төсвөө бүрдүүлдэг болсон гэнэ гагцхүү олсон нийт ашгийн 20 Хувь л улсдаа үлддэг гэнэ. Учир нь энэ улс Үнэт чулуу эрдэс баялагтай байх үедээ гадны улс орнуудаас их хэмжээний мөнгө зээлж ард иргэддэээ тэтгэмж болгон өгдөг байсан гээд эргэээд 20 30 жилийн дараа нөөц нь дуусахад яг л хог дээр шидэгдсэн зүйл болон хувирсан. Одоо бусад улс орон зээлээ нэхэж авч байна гэнэ. Яг л манай орон энэ улсын замаар орж байна уу гэсэн бодол төрж байсан тэр үед. Үнэхээр л Тархины тураалтай улс оронд амьдраад байна уу даа гэсэн бодол төрөх юм Бид залуу байна залхуурах зав байхгүй шүү гэдгийг л хэлэх гэсэн юм таалагдсан шүү нийтлэл чинь
Үнэхээр үнэн л дээ, одоо тэр нөгөө оюу толгойн хажуугаар байгаа их ордыг зарим нь харцан тэгээд сүртэй бүлгэм энээ тэрээ байгуулаад ч одоо тэмцээд нэмэр байхгүй, за тэмцлээ тэр их орд газаын хөрөнгө мөнгийг авлаа гэхэд зүгээр суугаад дээшээ хараад хэвтээд байх уу? Хэрвээ манай Монгол улс тэр их баялагаас тодорхой хэмжээний хувийг эзэмших юм бол манай залуусын хувьд энэ дэлхий дээр өөр хэнийч олж чадаагүй юмыг олсон юм шиг бодож, залхууралын туульдаа хүрнэ. Миний бодлоор тэр мөнгийг зөвхөн ядуусд юм уу? Бизнесс эрхлэх гэж буй хүмүүсд өгвөл Хойд Солонгос улс шиг хөгжин боловсорч болох юм. Гол асуудал гэвэл бид нар тэгэж чадах уу?
Post a Comment