Ийм гарчиг өгөх
нь хүмүүсийг татах хүчин чадалтай. Маш сайн мэдээ гэж бичвэл анхаарал татах нь
юу л бол. Яагаад гэдэг асуулт хамгийн түрүүнд гарч ирнэ.
ЯАГААД
Олонхи буюу масс
өөрөө муу мэдээ эсвэл шар мэдээнд дэндүү автсаж, итгэдэг болсон. Шар мэдээллийн
хэсэггүй сайт ер нь уншигчгүй болно. Шар мэдээгээр төрөлжсөн сайтууд өчнөөн
олноороо. Гэхдээ тэд бүгд хэвэнд цутгасан мэт нэг нэгнээсээ хуулж өөрийн мэдээ
болгоно даанч мэдээллийн эх сурвалж байдаггүй.
ХУВЬ ХҮНИЙ ЭРХ ,
ЭРХ ЧӨЛӨӨ, ШАР МЭДЭЭЛЭЛ
Ахиад л
Фэйсбүүк-рүү орох хэрэгтэй болох нь.
Миний санаж байгаагаар үүний эхний хохирогч нь
ГЭЖ МЭГЭЭ Л гэдэг үгийг хит болгосон охин. Хүн хэнтэй яаж харьцаж, яаж маяглах
нь тухайн хүний л эрх гэтэл уучлаарай Монголд тийм биш байх. Тэр бичлэг
цацагдсан хэдэн мянган сэтгэгдэлтэй болсон. Миний анзаарснаар 90% орчим
хувь нь муулсан сэтгэгдэл.
Фэйсбүүк дээр
алдагдсан ч бай өөрөө тавьсан ч бай хамаагүй маш олон хувийн бичлэгүүд байдаг.
Бүжиглэж байгаа, дуулж байгаа, зөвхөн хоёр хүн хоорондын харилцсан бичлэг гээд
маш олон бичлэг бий. Түүн дээр бичигдсэн сэтгэгдлүүдийн талаар яриад ч нэмэргүй
дандаа нэгнийгээ доош нь хийсэн аль эсвэл хараасан сэтгэгдлүүд ... Ийм зүйл
дээр дээр би хэлмээр байдаг зүйл маань : "Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа
тухайн хүн хуулиар хориглосон эсвэл гэмт хэрэг хийсэн, хэн нэгний эрхэнд
халдаагүй бол ЛУУВАНГАА ИДНЭ ҮҮ ЛААГАА ИДНЭ ҮҮ" хэнд ч хамаагүй ...
Алдарт шар
мэдээний сайтуудын мэдээллүүд бол инээд хүрмээр. Монголдоо олны нүдэнд өртдөг
гэх хүмүүсийг байнга зовоогоостой. Ихэнх нь олон нийтийн сүлжээ ашигладаг
болсон үед тэд бүгдийн Фэйсбүүк, Твиттэр, Инстаграм манаж мэдээ бэлдэнэ. Мэдээ
гэхэд хэцүү зүгээр л хов жив, ажилгүй авгай нарын ярьдаг шиг л зүйл хийж Сиамын
ихрүүд шиг бүгд ижилхэн нэг нь мэдээ нийтэлж бусад нь хуулбарлана. Тэгээд
болоогүй ClickJack гэдэг юм
ашиглаж мөнгө олдог. (ClickJack –г тайлбарлавал та ямар нэгэн сайт үзэж байгаад хулганы зүүн товч буюу (mouse
1) дархад таны нэвтэрсэн файсбүүк
эрхээр чинь өөрийг тань мэдээгүй байхад ямар нэгэн хуудсан дээр Лайк дарагддаг.
Энэ бол ямар ч ёс суртахуунгүй үйлдэл гэж би хувьдаа боддог юм.) Ор үндэсгүй
мэдээлэл тавих бол асуудал биш тэдэнд ерөөсөө л мэдээ уншуулж , олон хүн ямар ч
аргаар ямар ч үнээр татаж байвал болдог. Үнэнг хэзээ ч эрэлхийлдэггүй Шар мэдээллийн сайтуудад ямар ч
сэтгүүлчийн, сэтгүүл зүйн ёс суртахуун байддаггүй. Уул шугамандаа сэтгүүлч,
сэтгүүл зүйн салбар л үнэнийг хэлж мэдүүлж байх ёстой байтал хамгийн худал
хуурмаг нь болсон учир ОЛОНХИ буюу МАСС сайнаас илүү саарт л анхаарах юм ......
PS : Энэ бүгд миний л
үзэл бодол учир ХЭНД ч таалагдахгүй байж болно, таалагдаж ч байж болно. Гэхдээ
энэ бүгдийг хэн нэгэнд таалагдах гэж бичээгүй ҮЗЭЛ БОДЛОО илэрхийлэх ЭРХээ
эдэлж байгаа болно ...
0 Сэтгэгдэл:
Post a Comment