Чонын ав (Хуучин бичлэг)

Нэлээн дээрийн бичлэгээ сэргээлээ
Чонын ав болон түүнд хандах миний бодол мөн үзэл санаа.
Чоно ижил тэнгэртэйдээ харагдаж, илүү тэнгэртэйд алагддаг”. Ийн хэлэлцэх. Тэр ч утгаараа чоно агнасан, үгүйдээ харсан хүний хийморь сэргэж, ажил үйлс нь бүтэмжтэй байдаг гэдэг.

Гэвч миний бодлоор хийморь нь сэргэх биш доройтдог юм шигээ. Амьтны амь тасдаж байж хийморь нь сэргэх нь юу л бол. Тэгж их хийморь нь сэргэж байгаан бол олон хүмүүсийн амьдрал тэгширч, сайн сайхан болох байсан. Гэтэл нэг л хэвэндээ байгааг анзаардаг. Харин муу жишээ мэдэх юм байна. "Нэг томоохон компанийн захирал дутуу буудсан чонондоо бариулаад нас барсныг мэднэ. Чонын авд явж байгаад машинтайгаа онхолдож, хайран амиа сүйдэлж байсан тохиолдлуудыг ч мэдэх юм. Ах, дүү хоёр чоно агнаж яваад, андуу харан нэгийгээ буудаад алчихсан явдал хоёрхон жилийн өмнө Увсад гарсан. Тэр бүү хэл, дээхнэ цагт генерал хүн чонын авд явж байгаад нисдэг тэрэг хэмхэлж байсан шүү дээ. Өөрөө арай гэж амьд гарсан гашуун түүх байж л байна." Энэ бүхнээс хархад "Чоно алхаар хийморь сэргэнэ" гэсэн хоосон хийрхэл юм. Харин ч миний бодлоор "Чоно алхаар хийморь нь доройтно" Ингэж хэлхээр бас малчдыг дурьдахгүй бол болохгүй. Чоно алахгүй бол мал-руу дайрч байна гэж магад гэхдээ миний бодлоор Чононд малаа идүүлж байна гэдэг МУУ малчныг л илтгэж байгаа юм шиг. Хөдөлмөрийн баатар Р.Минжүүр гуай “Залхуу малчны хотонд л зуд ирдэг” гэж хэлсэн байдаг. Одоо мал хувьд шилжсэн хэн л малаа Чононд идүүлж амжиргаагаа алдахыг хүсэхвээ дээ. Яахав Чоно ихэсвэл яахав дээр үеээс зохион байгуулалтай Чоно хаа нэг ав хийж үргээдэг байсан. Гэтэл одоо хүн болгон л өдөр бүр буу үүрж, том Ланд хөлөглөж Чонын ав-д явах боллоо. Мөн УИХ-н гишүүн, зарим том албан тушаалтангуут нь хавтгааруулж сонины эхний нүүрэнд Хийморио сэргээлээ гэх мэтээр сүр дуулиан, хийрхэл болгож бас хөөргөдөж байна. Миний мэдхээр Монгол бол тийм их чонотой биш. "Монгол хэдэн Чонотой вэ?" гэсэн асуултанд хариулж чадах хүн ховор байх. Түрүү жил Засгийн газар 150 Чоно агнах зөвшөөрөл өгсөн. Харин зөвшөөрөлгүйгээр хэдэн Чоныг авлаж байгаа бол. Хотын гудамжаар машиныхаа хамар дээр 2,3-р нь тавьчихаад явж байна. Мөн энэ "Чоно алхаар хийморь сэргэнэ" гэсэн хийрхэлийг дэврээж байгаа зүйл бол бас Чонын эрхтэн байна. Одоо ер нь амьсгалаас бусадыг хэрэглэж байгаа юм биш үү??? Жаахан Гүүгле-дэж үзлээ гэтэл Анагаахын Шинжлэх Ухаан маань Чонын эд эрхтэнг хүний биед сайн гэж яг цав батлаагүйг мэдэж авлаа. Тэгэхээр нөгөө хийрхэлийн ачаар нөгөө "Сэжгээр өвдөж Сүжгээр эдгэнэ гэдэг нь л болж байгаа байх". Мөн Чоно бол байгалын цэвэрлэгч амьтан шүү дээ. Чоно муу, зовлонтой, өвчинтэйг нь л барьж иддэг. Огт Чоногүй болчихвол яах вэ??? Малын янз бүрийн халдварт өвчинөөс авхуулаад муу уршиг гарч ирнэ. Байгалын тэнцвэр алдагдаад л байна гэсэн үг. Жишээ нь : Герман улс чоногүй. Тэндэхийн сүүлчийн чоно Швейцарийн хилийг даван одлоо гэж тэр үед нь сонинд бичиж байсан. Чоно дотроо олон төрөлтэй. Австралид уутат чоно гэж байсан. Одоо байхгүй. Австраличууд сүүлчийн уутат чоныг 1930 онд Тасманид буудаж алсан гэж ярьж байсан. Богд уул Бугагүй болсон л гэдэг. Энэ бас Чонотой холбоотой. "Яагаад гэвэл Чоно л байхгүй болцон байхгүй юу" байгалийн цэвэрлэгч нь байхгүй, өвчтэй нэгийг нь бариад идчихгүй болхоор сүрэг нь амархан л хиарна шүү дээ. Энийг эрдэмтэд хүртэл тогтоосон байгаа. “УИХ-ын Х.Баттулга 70 чоно алав” гээд төлбөртэй мэдээ сонинд нийтлүүлж байх юм." Энэ юу гэсэн үг вэ??? Тэгэхээр энэ хүн л ганцаараа 70 чоно авалчихаж байна шд. Гэтэл Монгол улс маань хэдэн эрэгтэй хүнтэй билээ дээ. Тэр 70 чоно авалсан хүн тэгвэл их хийморь-той хүн байх юм байна. Тэгвэл энэ их хийморь-той хүнийг ерөнхийлөгчөөрөө томилвол зүгээр юм гэж бодох юм. Бас Монголчууд бидний гарал Чоно гэдэг шүү дээ. “Монголын нууц товчоо” хэмээх аугаа их түүхэн зохиол юу гэж эхэлдэг билээ. “Бөртө чоно, гэргий Гоо маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд…” гэсэн өгүүлбэрээр эхэлдэг биз дээ. Хожим Чингис хаан чоно, буга хоёрыг алахыг ихэд цээрлэж, цаазалсан зарлиг хүртэл гаргаж байсан. Чингис хаан Хангай ханы их авд явахдаа, “Бөртө чоно, Гоо марал орох вий. Тэднийг бүү ал. Хөх бор морьт, бужгар үст хүмүүн орох вий. Түүнийг амьдаар нь барь” хэмээн зарлигдсан тухай “Алтан товч” хэмээх эртний сударт өгүүлсэн байна. Гэтэл өнөө бид яаж байна. Нэг үгээр эцэг өвгөдийнхөө уг гарвал уруу л дайрч байна шүү дээ." Тэгэхээр бид өөрийн гарал үүсэл, удам угсаа, бид өөрсдрүүгээ буудаж байгаатай ялгаа байхгүй. Иймээс энэ Чонын авын талаар үнэхээр бодууштай зүйл. Залуус бид л энэ тухай ярилцаж, зөв шийдэлд хүрж өөрсдийн толгойдоо ухамсарлаж бусдад ухуулан таниулах хэрэгтэй байгаа юм. 


0 Сэтгэгдэл: