Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид

Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчгүйгээр төсөөлөхөд үнэхээр хэцүү бөгөөд 12 дохь тоглогч гэж ярьдаг. Энэ ч үнэний ортой. Хөлбөмбөг өөрөө ямар ч логикгүй спорт. Ямар ч баг нь хожиж болдог. Иймдээ л дэлхийн №1 спорт болсон. Монголд хөлбөмбөг маш хурдацтайгаар хөгжиж түүнийхээ хэмжээгээр хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид нэмэгдэж байгаа.
Энэ бол бас нэг дэвшил юм. Тэд дэмждэг багийхаа үүх түүх, цом, медал, түүхэн тоглогч, шилдэг тоглогч, байрлал, цэнгэлдэхийн нэр гээд бүх л зүйлийг судалж мэддэг бөгөөд энэ нь түүнд ихээхэн мэдлэг хуримтлуулдаг. Ядаж л газарзүйн байрлалын мэдээлэл өгдөг бас түүхтэй холбогдчихдог. Намайг анх хөлбөмбөг сонирхож байхад мэдээлэл маш ховор байсан бараг байхгүй гэхэд хэлсдэхгүй. Монголын Үндэсний телевиз нэг хааяа томоохон тоглолт гаргана, 25-р суваг бас мэр сэр гаргана тэгээд л мэдээллийн эх үүсвэр дуусна. Тэгээд энэ бүхэн хангалтгүй байдаг байсан болхоор Dial Up-р нет орно доо. Тэгээд Англи хэлний минь мэдлэг жаахан дээшилж яаж ийж байгаад ойлгодог байсан. Одоо байдал шал өөр байгаа ч өмнөх үе маань илүү амттай санагддаг юм. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч хүч хөдөлмөр гаргаж олсон мэдээлэл маань илүү амттай байдаг байсан байх. За энэ ч яахав одоо гол яриандаа анхаарлаа хандуулья. Хөгжөөн дэмжигчид маань янз бүр байдаг. Тоглогч дагаж дэмжсэн хүмүүс ихэнхийг нь эзэлдэгдээ. Гэхдээ зарим нь тогтворгүй байдаг дэмждэг тоглогч нь өөр баг луу явлаа тэр багийг нь дэмжинэ. Ийм хүнийг фанат гэхэд хэцүү.
Сүүлийн үед Монголын ТВ-үүд томоохон лигийг шууд дамжуулах болсон. Хамгийн анх 2006 онд С1 телевиз Герман 2006 ДАШТ-г албан ёсоор дамжуулсан нь ихээхэн хувь нэмэр оруулж хөлбөмбөг сонирхох хүмүүс нэмэгдсэн. Одоо Боловсрол Суваг Телевиз Английн Премиер Лигийг, С1 телевиз Европ-н Аваргуудын лигийн тэмцээнийг шууд дамжуулж байгаа.
Хөгжөөн дэмжигчдийн хувьд эсрэг багийхныгаа хүндлэх ойлголт манайл жаахан муу гэж бодогддог юм. Энэ жишээг дурын нэг спортын сайт-руу орход мэдэж болно. Дээрээс нь бие биенээ хочилж дуудна. Үүний нэг том жишээ нь ФЦ Барселона болон Реал Мадрид-н хөгжөөн дэмжигчид. Муур нохой нэг доор байдагүй гэдэгчилэн тэд үргэлж тэрсэлдэнэ. Байдлыг үргэлж хурцатгаж хэрэлдэнэ, заримдаа нударга зөрүүлнэ. Энэ бол Монголын л жишээ бөгөөд хөлбөмбөгт энэ бүхэн байх ёстой боловч бид ямар Кастил, Каталон үндэстэн биш хаа хол тэр орны багуудын төлөө гар зөрүүлэх утгагүй мэт. Хэрэлдэх маргалдах бол хэзээ ч тасрахгүй. Энэ бас л хөгжлийн нэг хэлбэр юм. 

Жинхэнэ хөгжөөн дэмжигч : (Зөвхөн миний бодол) :
Тэд бол бүх зүрх сэтгэлээ өгч багтай нь холбоотой бүх зүйлийг цуглуулна плакат, өмсгөл, сүвинерүүд гээд л бүх зүйлийг цуглуулна. Тоглолтыг нь алгасахгүй үзэж хожиход нь цуг баярлаж, хожигдоход нь цуг гуниглаж, өдөр нь маш их ажилтай байж ядарсан ч шөнө нь тоглолтыг нь үзэж өглөө унтахгүй шахам ажил төрөлдөө явж, багаа хүн болгонд сурталчилж явдаг бөгөөд үргэлж багийхаа тухай ярьна. Жишээ болгож нэг хүн сонирхуулхад Jimmy Jump гээд нэг нөхөр бий. Тэрээр дандаа болохгүй зүйл хийж явдаг.  Түүнийг анх би Евро 2004 дээр Урвагч Дүлзэн Луйс Фигу-н нүүр лүү Барселона-н тугийг шидэж байхыг харсан. Харин тэр сүүлд 2010 ДАШТ-н финал дээр бас гарч ирч Алтан Дагинад өөрийн малгайг өмсгөхийг оролдсон.

Зүгээр л сонирхогч :
Тэд баг дэмждэг ч түүндээ нэг их ач холбогдол өгөөд байдагүй. Тоглолт нь гарч байвал үзчихээл. Хааяа нойр нь хүрэхгүй бол шөнө босч үзчихээд баг нь гоал алдвал тв-гээ унтраагаад унтаад өгнө. Зүгээр л урсгалаараа хүмүүс.

Тоглогч дэмжигч :
Тэд бол хөлбөмбөгийн сайхныг зөвхөн ганц хүнтэй холбож боддог өрөвдөлтэй ч гэмээр хүмүүс. Нэг од тоглогч багаа сольж өөр багт очиход тэр багийг нь дэмжинэ. Тэдэнд тоглогч ямар байх л хамаатай баг бол чухал биш. Гэтэл энэ спорт бол багийн спорт. Жишээ дурьдахад К.Роналдо Манчестер Юнайтед клуб-с Реал Мадрид клубд ирхэд миний мэдэх 5 гаруй Ман Ю-н фан-ууд Реал-х болсон.

Хэн хэлснийг сайн мэдэхгүй ч би энэ үгэнд их дуртай :

Хөлбөмбөгчин, дасгалжуулагч багаа сольдог ч Хөгжөөн дэмжигч ХЭЗЭЭ Ч БАГАА сольдогүй юм.

0 Сэтгэгдэл: