Дайлаар мордсон нь


За миний бие хүн болж төрснөөс хойш гэр орноосоо анх удаагаа хол явж байгаа билээ. Өмнө нь урд хөршийн Эрээн, Хөх хотоос цаашилж үзээгүй надад бол том зүйл байсан. Анхдагч зүйлүүд их байсан. Анх удаагаа онгоцоор явж үзэх, анх удаагаа ганцаараа хол аялал хийж байгаа гээд анхны удаа зөндөө. Бүтэн жил бодож төлөвлөж зүтгэсэн зүйл ойртох тусам догдлох шиг. Гэхдээ аялах явцдаа дутуу төлөвлөсөн байна гэдгээ мэдэрч байсан. За онгоцны буудал дээр очиж онгоц хөөрхөөс бараг 2 цагийн өмнө Чингис хаан Олон улсын нисэх буудал дээр очлоо. Айлын бага хүүхдээ хол явуулах гэж байгаа эцэг, эхийн санаа ирэн иртэл зовсон байхдаа. Онгоцоо хүлээн суухад нислэг 1 цагаар хойшлогдсон байлаа. Мөн төд удалгүй AirTrans залган мөн нислэг хойшлогдсон талаар мэдэгдлээ. За ахиад л хүлээх хэрэгтэй боллоо эцэг эхээ уяад байлгүй явуулах гэж их хичээлээ хөөрхий ахархан бодолдоо эцэг эхийгээ гэрт нь очиж амраах миний л санаа тавьж байгаа нэг хэлбэр байсан юм. За нислэг ч дөхлөө шалгангаар орлоо хамаг юмаа шалгуулж гарлаа гэтэл халааснаас шүдэнз гаргаад тавьтал ӨӨ энийгээ үлдээ онгоцонд авч орохгүй гэлээ. Би ч үүнийг мэдэж байсан ч азаа туршихаар шийдээд биедээ авч явсан юм. За галгүй боллоо надтай цуг Монголоос Тайланд цуг явах маршруттай эцэг эхийн маань үеийн ах эгчтэй таарч ханьтай боллоо. Эцэг эхийн маань санаа жаахан ч гэсэн амарсан байх. 


Шалган өнгөрч цаана онгоцоо хүлээн суулаа кофе шоп, сувинер худалдаа байсан ч миний сонирхлыг татсангүй дэлгэцэн дээр гарах ЕВРО -2012 ¼ тоглолт хамаг анхаарал татаж байлаа. Герман машин бол Герман байдаг даанч энэ удаад Итали-г барсангүй харагдаж байлаа. Муу Залуу Балотелли-н алдарт гоалын баяр. Инээд хүрэх шиг бас бахархах шиг. За ингээд Испанитай Итали тулах болов. Хамт үзэж зогссон германы фанат бололтой шонхор хамартай европ эр толгой сэгсрэн цааш явлаа. Онгоцондоо орлоо яг цонхон талдаа сэнсний хажууд юм тэгээд хаширлаж онгоцонд уудаг эм уусан нь их хэрэг болсон шүү. Хөөрөөд хүчүү авхад нэг л эвгүй болж эм уусан тулдаа гайгүй байсан тэрнээс биш хэцүүхэн зүйл болох байсан байх. За тэгээд тэнгэр дээрээс УБ хотоо хараад явж байгаад нэг мэдхэд тал газар болон харагдаад үзэх зүйлгүй болов. За тэгээд уйдаж ном гаргаж уншлаа онгоцонд уншиад суух нэг л бишээ тэгээд хажуудах залуутайгаа муухан англи хэлээрэй яриа өрнүүлэв. Өөрсдийгөө танилцуулж яриа эхэллээ. Тэр залуу манайд аялалаар ирсэн юм гэнэ бас миний нэг өрөөсөн дугуй ганцаараа. Тэгээд нэг мэдхэд нойр хүрээд явчихав жаахан зүйрмэглээд байж байтал манан будан татаад явчихав жаахан эвгүй болоод явхад Бээжинд ирсэн нь тэр юм байна. 

Бурхан минь Их гүрний онгоцны буудал аргагүй зангарагатай байдаг юм байна. УБ хөл даарч оймс өмссөн нь энд харин нэрмээс боллоо. За тэгээд ах эгч хоёрыг дагаад яваад л байв. Яасан урт зам бэ? Яваад л байлаа за нэг юм ашгүй гааль дээр ирж цаашаа гархаар боллоо. Цааш гарч явлаа буудал дотроо метро шиг юмаар явдаг гэж бодхоор маш том нь илт байлаа. Атаархав. За тэгээд цааш явж Хятад Улсын Бээжин гэдэг нийслэлийх нь онгоцны буудал дээр ах бид хоёр таатай нь аргагүй тамхи татав угийн хятдууд тамхичин хүмүүс юм(манай монгол ч дутхааргүй байх).Тайланд нисэх нислэг 4 цагийн зайтай байсан. УБ-с 1 цагийн хойно ниссэн учир 3 цагийн зай байв. Янз бүрийн зүйлд бүртгүүлж шалгуулсаар бараг 1 цаг хагасын зай үлдсэн байв. Юм олж идчихээд тэр хавиар жаал дэмий тэнэв. Бүх л том бренд сүр сүр дэлгүүрүүд. Онгоцондоо суух боллоо урт удаан нислэг хүлээж байлаа онгоцонд ороод цайгаа уучихаад нүдээ аниад хэвтээд өгөв мөн унтанадаа баахан хятдууд шуугилдсаар л гэтэл онгоцны үйлчлэгч гуай ёстой том доромжилдог байна шд. Өөдөөс хятдаар ярьж уур хүргэв. Муухан англи хэлээрээ би хятад биш гэдгээ ойлгуулж уучлал гуйлгаж аваад санаа амрав. Нэг л мэдхэд Тайландын нийслэл Бангкок-н хэл хугалчих шахам Суварнабхуми гэдэг буудал дээр буулаа. 

Бээжинг гүйцэхгүй ч бас том л буудал байна лээ. Ах эгч 2тойгоо явсаар л салах цаг боллоо. Маш их баярлаж талархсанаа илэрхийллээ. Үнэхээр надад их тус хүргэсэн юм. Тэгээд болзсон газартаа тосох хүнтэйгээ уулзхаар очлоо алга жаахан сандрав роуминг хийлгэсэн байсан учир мсж цохив төд удалгүй таньдаг нүүрний арьс өөдөөс ирж явах нь тэр үеэл дүү маань ханхар сайхан эр болсон ирж явав. Уулзалдан баярлаж тэдний гэрийн зүг хөдөллөө. Орой буусан учир олигтой зүйл харагдсангүй. Онгоцны буудаас гарлаа. Бурхан минь амьдралдаа үзэж байгаагүй бөгчим халуун агаар. Сэрүүн орны надад хэцүү байсан нь мэдээж. За тэгээд гэрт нь хариад жаахан хууж хөөрч байгаад унтлаа. Өглөө сэрлээ жаахан даарсан байлаа цонхны цаана бороо орж бүрхэг тэнгэртэй байлаа би ч баярлалаа сайхан сэрүүхэн байгаа юм байна гээд цонхоо олгойтол халуун агаар битгий баяс гэж намайг цохилоо. За тэгээд гадуур гарлаа жижигхэн газраа шавсан их зүйлс. Хотын төв орж хамаатны гэр бүлийхэн хэд хоногийн өмнө энд ирсэн байв тэдэнтэй уулзхаар явлаа бүх зүйл л надад шинэ сонин санагдаж байлаа зам дээгүүрх метронд сууж явхаар болов мань хэдэд таарсан хямд унаа юм. Хотын төвд бууж бид хоёр жаахан юм идэж том дэлгүүрээр намайг дагуулан орлоо нэр Siam гэх манайхаар бол Их дэлгүүр үнэхээр тансаг том юм дотор нь бүх л зүйл байна. За эхний өдөр байдал тандалтын өдөр болхоор тэгэсгээд өнгрөв хамаатнуудтайгаа очиж уулзах цаг боллоо. Очиж цуг хоолонд орж хоёр үелтэйгээ гарч явхаар болов. За тэгээд дэлгүүрүүдээр л явж эхний өдөр ингэж хэдэн хоног өнгөрч жаргалтай мөчүүд үргэлжилсээр... тэнд манайхан суралцах зүйл зөндөө их юм. Хот төлөвлөлт, нийтийн тээвэр, жолоочдын соёл гэгч зөндөө авууштай зүйл байлаа. Ялангуяа жолоочид нь сигнал дарах нь үнэхээр ховор тэгхээр үнэхээр гоё сайхан санагдав мөн бие биедээ найрсагаар зам тавьж өгөн хүндлэх юм манайх ийм болвол түгжрэл буурах байх гэж бодогдлоо. За тэгээд Бангкок хоттой бас Тайланд гэдэг улстай танилцсаар байв. Эд үнэхээр аялал жуулчлалыг үнэхээр хөгжүүлж чаджээ. 2 догч хэл нь англи хэл гэхэд болно захын гудамжны хүн л англиар ярьна бүүр миний муу англи хэлийг ч ойлгоно. 

Надад хамгийн хэцүү нь хоол унд байв далайн гаралтай хоолууд халуун ногоо гээд идэж дасхад хэцүү хоолууд гэхдээ аргалж зармийг нь иднэ тэгээд ихэнхдээ чаддагаараа McDonald’s гэгчийг л идсээр байсан. За тэгээд залуу хүн болсон хойно дэлгүүр хэсээд л байлаа. Шөнийн Бангкок үзэх санаа байсан ч нөхцөл бололцоо бүрдэлгүй явсаар үзэж чадаагүй. Хамаатны хүмүүс ч явж бид хоёр л үлдлээ маргааш нь Паттаяа гэх далайн эргийн хот явхаар болов. Өглөө эрт босч төв талбай орон автобусанд суун явлаа хурдны замаар 2 цаг явсаар байгаад оров. Хүн болсоноос хойш зураг, кино гэх мэтээс далай гэгчийг харснаас биш өөрийн нүдээр далайг хараагүй байсан надад үнэхээр сэтгэгдэл төрүүлэв. Энэ хот үнэхээр шоу цэнгээний хот юм хаашаа л харна клуб, бар, тайчих клуб байлаа Усан онгоцоор аль аралруу явах учир хараал өнгөрлөө аль арал руу явхаа сонгон мөнгөө төлөөд суулаа усан онгоцонд бас л надад анхны удаа байв. Хөдөлж эхэлхэд бас сонин мэдрэмж тэгээд хамгийн урд талд нь онгоцны хамар дээр нь очиж суулаа. Далайн ус цохин үнэхээр сайхан зах нь харагдахгүй гүн цэнхэр ус.... Зорьсон газраа ирлээ үнэхээр гоё цагаан шаргал элс сүүдрэвч нүдэнд үзэгдэн жинхэнэ тайвшрил гэгч нь энд байгаа байх. Хамгийн түрүүнд түрүүлж өсгөсөн эцэг эхээ энд авчирч дүү нараа тоглуулсан бол сайхансан гэж бодол төрөв. Дараа нь найз нөхдөөрөө ирж залуу хүмүүсийн жаргал эдлэвэл үнэхээр тохиромжтой газар. Далайн дуу чимээг сонсон хэвтэх нь орчлонгоос тасарсан мэт амгалан. 

Маргааш нь нисэх учир 3 цаг саатаал өнгөрсөн хурдан санагдсан ч жаахан харамсав. За тэгээд энэ өдөр ингэж өнгөрлөө. Маргааш нь буцах өдөр болж хүн амьтны захиас гэрийхэндээ дурсгалын зүйлийг цуглуулж дуусаад бэлэн болов. Дүүдээ ахын хувиар захиж хэлэх зүйлээ хэлэн үлдээж онгоцны буудал руу явлаа. Галт тэргээр явхаар болов. Тэр нь ч хурдан бөгөөд хямд сонголт яг буудлынхаа доор бууна. За тэгээд дээшээ гарч хамаг зүйлсээ жин тан болгон олигтой мөнгөгүй байсан учир дүүдээ гарын мөнгө бага өгч байгаадаа харамслаа. Тэгээд салах ёс үйлдээд шалган луу орон бүгийг өнгрөөн чөлөөт цаг эхэллээ. Дэмий тэнэн хэсэг зуур сэлгүүцлээ. Наадам болох учир аавдаа хамаатны ах нартай хувааж ууг гээд Тай виски авлаа. Энд хууль нэг зүйл хэлхэд паспорт шалгаж 21 нас хүрсэн бол өгч байлаа. За тэгээд л онгоцондоо суув орой болсон учир ядраж унтах болов. Нэг мэдхэд буцаад Бээжинд иржээ ингээд уулзах учиртай байсан хоёр найзруугаа мсж цохив “Мань буучлаа та 2 ирсэн үү?” хариу алга шалган луу дөхөж явхад янз бүрийн юм бодогдлоо Тэр 2 ирээгүй бол би яана яаж гэртээ харинаа гэх баахан бодол толгойд эргэлдэв. Ашгүй утас дуугарч мсж ирлээ “Одоо гарлаа ” гэсэн мсж тайвшрууллаа. За тэгээд бүх юмаа жин тан болгоод гарлаа. Таньдаг арьс хайж гарлаа ашгүй 2 таньдаг арьс харагдаж уулзалдлаа. За тэгээд сонин сайхан ярьсаар Бээжингийн төв рүү таксидлаа бурхан минь энд хятдуудтай яаж хэл ойлголцноо гэж бодож байтал манай 1 нь овоо хятад хэл гадарлана тэгээд ямар ч байсан элчин сайдруу очихоор ойлголцов. Зорьсон газраа ирлээ. Их хот өндөр өндөр барилга сигналаа харамлахгүй дарах жолоочид... Үнэхээр их гүрний нийслэл гэмээр. 

За тэгээд Монгол хэл усаар ярилцдаг буудал манай 2 өмнөх өдөр олсон байв тэнд очиж хамаг юмаа тавьж цэгцлээд гарлаа. Хэл мэдэхгүй, газар мэдэхгүй 3 баачка буудлаас өгсөн Монгол-Хятдаар бичсэн томоохон газруудын бичгийг таксиний жолоочид үзүүлэн явсаар Далайн аквариум гэх газар очлоо. Далайн амьтдыг өөрийн нүдээр үзэж сонирхсоор явж байтал хүмүүс цугласан хэсэг дээр очтол Акул гэгч байлаа. Кинон дээр гардаг шиг том биш ч гэсэн бас л лут амьтан юмаа. Сайхан л зүйл үзэж нүд тайллаа цааш үргэлжлүүлж дэлгүүр хэсэх болов надад үнэндээ дэлгүүр сонин биш байлаа 2 найзтайгаа байх л чухал байв. За тэгээд Монголчуудын ордог их ордог газруудаар оров. Худалдагч нарын яадаргаатай нь хүн залхаамаар сонирхож юм ч барьж ч болохгүй араас чаргууцалдаад хэцүү англиар орсоор монголоор хольж бид 3-тай ярьна за тэгээд хоол идэх болов бас л нөгөө McDonald’s надад Тайландых нь илүү таалагдсан. За маргааш өглөө нь эрт босч Дэлхийн Парк орхоор хөдлөв хотоос хөөрхөн зайтай явлаа тэгээд үүдэнд нь ирж мөнгөө төлж орлоо. 

Бас л атаархав манай улсад ийм биш юмаа гэхэд томоохон ч цэцэрлэгт хүрээлэн байхгүй. Тэгээд тэнд дэлхийн бүх алдартай гэх гайхамшигт бүтээлүүд байв. Сүүдрээ ёстой татуулах шиг болсондоо. Нэг харамсмаар зүйл Тайландаас овоо үнэтэй авсан шилээ хаяв. Хэсэг харамсах сэтгэл төрж байснаа “За эд зүйл шүү дээ ямар нэг барцадыг минь арилгаж байгаа байх хэмээн мухар сүсэглэн бодож өөрийгөө тайврууллаа. За тэгээд явах бэлтгэлээ хангаж Эрээн орох автобус сураглалаа буудлын эгч билет авч өгхөөр болов. Ашгүй минь эрээнд очоод галт тэрэгний билет олдох байгаа хэмээн санаа зовлоо очиод болчих байх гэж хэнэггүй загналаа. За Эрээн рүү явах автобусруу явах боллоо оюутан нэг залуу аялаж байгаа нэг ахтай цуг тэр буудлаас  хөдлөв. Очиод хөдлөх цаг хүлээв тэр хооронд давсагаа суллахгүй бол болохгүй 00 орлоо бурхан минь амьдралдаа үнэртэж харж байгаагүй заваан орчин арай гэж л морь харлаа. Унтлагын автобусандаа ороод хэвтээд өгөв нэг сэрээд харсан цагаан хэрэм харагдаж байв. Унтаж явсаар өртөө маягийн газар зогсов. 00 орхоор явлаа юу вэ ? түрүүний 00 бол хажууд нь Лукс 00 юм байна. За тэгээд гол зогоох юмаа идэж аваад хөдлөв. Унтах хэцүү дээр кондишн ажилаад сэрүү оргиод доор хүүхэд уйлаад унтахад хүндрэлтэй байсан ч нойрондоо дийлдээд унтлаа. Хүчтэй хөгжим явж сэрээлээ хартал Эрээнд иржээ. Цүнх ачаануудаа аваад буудал олж авхаар гарлаа. Тайландаас Бээжинд ирхэд сайхан таатай сэрүүхэн уур амьсгалтай байв. Эрээнд бол хүйтэн байлаа миний хувьд. За тэгээд эрээн ямар болж өөрчлөгдснийг бас билет гэдэг зүйлээ хөөцөлдхөөр гарлаа. Юу ч онгоогүй дөнгөж эхэлж байлаа. Галт тэрэгний буудал дээр очтол баахан ажилчин хужаагууд оочирлож байв. Монгол хүнээс билет байгаа эсхийг асуухад байхгүй зөвхөн Замын-Үүд орох л билетэнд очирлож байна гэв бүтэхгүйг мэдээд машинаар гарах болов. Утсаа хартал юу билээ гэж бодогдон роумингээ болиулав Моби-н сүлжээ барьж байлаа гэр лүүгээ утас цохиж сайн яваа гэдгээ дуулгаад билетний талаар яриа өрнүүлэв. Тэгээд зээл орж гол зогоох зүйл олж идээд гарч иртэл бүх зүйл онгойсон байв. Жаал хэслээ тэр эрээний хүмүүсийн их зантай хямсгар болсон гэж авахгүй бол тавь гэж хэллээ Бээжинд чинь барьж чадахгүй худалдааны хаан шиг байсан хүмүүс эрээнд шалдаа буув. Хэний мөнгөөр баяжиж ингэж хөгжсөн билээ гэж бодон уур ч хүрэх шиг. За тэгээд буудалруугаа очиж юмаа авч эрт Хил гарах санаа өвөртлөн зээл дөхтөл нэг 69 гарна тохиролцоод хил гарах боллоо. За тэгээд жинхэнэ ачааны чигжээс болдог юм байна гэж бодоод явж байтал бусад 69-г хархад бид 3-н суусан 69 сэлүүхэн байв. Замын-Үүд орж ирлээ хичнээн шороотой зам муу хөгжил муутай ч цаанаа эх орон минь болхоор амар амгалан дотно байлаа. Ажилдаа шуурхайлж билет олох асуудалруу орлоо. Ганц ч билет байхгүй байв аргагүй дээ маргааш нь хил хаан нөгөөдөр нь Наадам болох учир бүгд л харихийг бодно. Яах учраа ололгүй байж байгаад таньдаг хүнрүү утас цохилоо. Хүнтэй уулзах нэр хэлэв. Очиод ярьхад бүх юм ОК гэв. Санаа амран байж байтал гэнэт ширүүн бороо асгав. Хувьтай хүнийг эх орон нь Хураар угтаж байна гэж өөртөө худлаа онгиров. Вагон тавигдлаа бүгд л гүйлдлээ за орох болтол Гүпэндээ 8-лаа орох болов. Арайч дээ гэж бодож байснаа “заза харьж л байвал барав гэв харин азаар үе тэнгийн үхэр жилтнүүдтэйгээ орцгоов. Бүгд урд сургуулиа төгсөөд ирж буй оюутнууд охидууд гэхэд өөрсөддөө ахадсан их ачаатай. За тэгээд унтах хэрэг гарав 8-лаа яаж унтах гэж бодоод хөөрхөн арга сэдэн унтаж орхилоо. Өглөө болж гэр ойртох тусам ядарснаа мэдэрч байлаа. УБ буулаа ямар гоё бас хүйтэн юм бэ. За тэгээд эцэг эх эгч дүү нартайгаа уулзаж сонин сайхан ярилцсаар маргааш болох наадамдаа бэлдэх болсноор хэзээ ч мартагдахгүй миний анхны сайхан дурсамж дүүрэн зуны аялал дууссан даа .............. 

1 Сэтгэгдэл: