Оюу Толгой юу ? Оюунт Толгой юу ?

Бидний баялаг ер нь хаана оршиж байгаа юм болоо ? Хэн нэгнээс асуувал ихэнх нь нөгөө л Оюутолгой, Тавантолгой гэж хариулах байх. Харин би энэ удаад арай өөр өнцөгөөс харснаа сийрүүллээ
Энэ сэдэв бол одоо хэрээс хэтэрч бүүр улиг болоод сүүлдээ залхаж байх шиг. Хүн бүр л энэ баялагаас бага ч болов хишиг хүртэхийг хүсэх нь тодорхой би ч гэсэн боломж гарвал хүртэнэ. Энэ нөгөө хүний шунал гээч нь байх. Одоо би "Оюутолгой" биш "Оюунт Толгойг" ярьна. Бидний үеийн залуус одоо Оюутолгойд найдах биш өөрийн махан толгой буюу Оюунт Толгойд найдах цаг ирсэн. Тэртэй тэргүй бидэнд хүртэх нь юу л бол ! Дээгүүр доогуураа, гадаад дотоодоорой идээд уугаад дуусна биз. Үүний гол буруутнууд бид нарын үеийн залуус. Өөрийн үеийн залуусаа жаахан муу хэлэх хэрэгтэй болчихлоо. Яагаад ийм залхуу юм бэ? яагаад ийм мунхаг юм бэ? яагаад өөрсдийн үзэл бодлоо хэдэн төгрөгөнд худалдаад байна вэ? яагаад архинд ийм дуртай байна вэ? гээд асуултууд хөвөрнө. Өнөөдөр л гэхэд орцны үүдэнд суугаад архи ууж байгаа залуусыг харсан. Юуны тулд вэ? үнэхээр дэндүү мунхаг харанхуй байна тэрний оронд ядаж хичээлээ хийдэгүй юмаа гэхэд гэртээ хариад гэрийн ажилдаа тусалдаг юм уу за больё архи авах мөнгөөрөө интернетэд суугаад ганц хоёр мэдээлэл авчихсан нь дээр баймаар юм. Үүний бас нэг буруутан нь бас л бидний гол буруутан болсон НИЙГЭМ гэх байх. Хүн болгон л энэ нийгэм хар бараан байна, бүтэх зүйл алга, арын хаалга, авилга хээл хахуультай байна гэж хэлнэ. Үнэн үнэн энэ бол ялт ч үгүй үнэн гэхдээ НИЙГЭМ гэдгийг бид өөрсдөө л бүрдүүлж байгаа шүү дээ. НИЙГЭМ гэдгийг тодорхойлохдоо : "Нийгэм гэдэг нь өргөн утгаараа хүмүүсийн зохион байгуулалттай, чиг зорилготой харилцаа, үйл ажиллагааны систем, тэдгээрийн үр дүнд бий болсон үнэт зүйлсийн нэгдэл, өөрийгөө байнга нөхөн сэргээж байдаг бие даасан тогтолцооны нийлбэр юм." гэж байдаг. Тэгэхээр бид өөрсдөөсөө эхлэхгүй л бол хэзээ ч энэ зүйл алга болохгүй. Залуус ийм мунхагаараа байвал хэзээ ч бид хөгжиж цаашаагаа явахгүй. Дэндүү халамжлуулсаар байгаад сурцихсан. 21 мянга, оюутнуудад өгөх 500 мянга, одоо сар бүр 70 мянган төгрөг өгнө гэж байгаа. Үүнийхээ оронд ядаж нэг эмнэлэг, хүүхдийн төрөх эсвэл оюутны байр тэр мөнгөөрөө бария л даа. Шал дэмий юманд мөнгө цацаж байгаа юм. Би өөрөө оюутан хүн болхоор мэдэж байна. Ихэнх нь за арай ихдүүлж байна зарим нь бол 21 мянгаа аваал шууд орой нь юм уу маргааш зоолттой архидах юм уу шоудаж байгаа. За ингээд бичээд л байвал зөндөө л зүйл байна. Залуус бид тэгэхээр  Оюутолгойд биш өөрийхөө Махан толгой буюу Оюунт Толгойд хөрөнгө оруулалт сайн хийж хөгжүүлж баялагаа бүтээх нь хэрэгтэй.

0 Сэтгэгдэл: