Алтан жаал Michael Owen


Энгийн нэгнээс Алтан жаал
Энэ нийтлэлийг жилийн өмнө буюу Майкл Оуэн-ийг зодог тайлах тухай сонсоод сийрүүлсэнээ саяхан оллоо. Тухайн үедээ өөрийн блогтоо хийнэ гэсэн бодол байсан ч цаг зуурын зүйлээс шалтгаалаад чадаагүйгээ одоо оллоо.


1979 оны 12 сарын 14 нд Английн Честер хотын Terry Owen гэх хөлбөгчин айлын гэр бүлд төржээ. 1996 онд Ливерпүүл клубын хүүхдийн акедемид элсэж жил бололгүй хугацаанд үндсэн багт дэвшиж мөн дебют гоалоо хийсэн юм. Улмаар Премьер Лигт бүтэн тоглосон анхны улиралдаа мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн юм. Уг амжилтаа дараагийн жил нь давтсан тэрээр гуяныхаа гэмтлийг үл хайхран 1997–2004 онд Ливерпүүл багийнхаа мэргэн бууч нь байж ирсэн билээ. 2001 онд Ливерпүүл баг УЕФА-гийн цом, Английн Хөлбөмбөгийн Холбооны цом, Хөлбөмбөгийн Лигийн цомыг хүртэж, Оуэн өөрөө Баллон д'Ор шагналыг хүртэн, анхны томоохон амжилтуудаа гаргажээ. Тэрээр Ливерпүүлийн бүрэлдэхүүнд Премьер Лигт 216 тоглолт хийхдээ 118 гоол оруулсан юм.

Оуэн 2004 оны дундуур 8 сая фунт стерлингээр Реал Мадрид багт очсон боловч тоглолтонд ихэнхдээ сэлгээгээр орж ирдэг байлаа. Гэхдээ л Ла Лигад 13 гоол оруулсан нь тоглосон минуттай нь харьцуулахад улирлын хамгийн өндөр үзүүлэлт болж байсан юм. Тэрээр дараагийн улиралд нь Англидаа буцан ирж, 16 сая фунт стерлингээр Ньюкасл Юнайтед багт шилжжээ. 2005–06 оны улирлыг амжилттайгаар эхлүүлсэн ч дараагийн 18 сарын турш бэртэл гэмтлээс салсангүй. Хөлбөмбөгтөө буцаж ирсэн Оуэн багийн ахлагчаар сонгогдож, 2007–08 оны улиралд багийнхаа мэргэн буучаар тодорчээ. Түүний гэрээний 4 жилийн хугацааны сүүлийн улиралд Ньюкасл баг зиндаа уруудаж, чөлөөт агент болсон Оуэн Манчестер Юнайтед баг руу үнэгүй шилжиж иржээ.
Олон улсын тавцанд анх 1998 онд насанд хүрэгчдийн шигшээ багтаа багтан тоглосон тэрээр тухайн үедээ Английн шигшээ багийн хамгийн залуу тоглогч, хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч болж байв. Түүний 1998 оны ДАШТ-д үзүүлсэн гайхалтай тоглолт түүнийг од болгосон бөгөөд уг тэмцээнээс гадна 2000 оны ЕАШТ, 2002 оны ДАШТ, 2004 оны ЕАШТ-д оролцож, гоол оруулж явжээ. Тэрээр Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд 4 том тэмцээнд гоол оруулж байсан цорын ганц тоглогч нь юм. Мөн 2006 оны ДАШТ-д оролцсон ч гэмтэл авч, бүрэн эдгэрэх хүртлээ бүтэн жил зарцуулсан билээ. Багийн ахлагчийн туузыг ч зүүж байсан удаатай Оуэн Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд хийсэн тоглолтынхоо тоогоор 7-рт бичигддэг. Тэрээр 89 тоглолтод 40 гоол оруулсны 26 нь тоглолтын хувь заяаг шийдвэрлэж байсан аж.
2006 оны ДАШТ-д Оуэн гэмтэл авч, удаан хугацаагаар тоглоогүй нь ФИФА, Английн Хөлбөмбөгийн Холбоо, Ньюкасл Юнайтед багийн хооронд маргаан үүсгэж байсан бөгөөд Ньюкасл 10 сая фунт стерлингийн нөхөн төлбөр авч, урьд хожид үзэгдээгүй явдал гарч байсан. Улмаар тоглогчид шигшээ багтаа тоглож байгаад гэмтэл авбал харьяалагдах баг болон шигшээ багийн хоорондох харьцааг зохицуулах асуудалд өөрчлөлт орсон түүхтэй билээ.
Энэ бол түүний wikipedia.mn дээрх товч мэдээлэл. Гэхдээ миний ертөнц дэх Майкл Оуэн бусдаас өөр байх.
 Английн аварга акул болох Ливерпүүл л түүний оргил үе байсан. Хэний ч мэдэхгүй тэр жаал Ливерпүүл клуб-г гоолын тоогоороо тэргүүлж, 1998 оны Дэлхийн аваргын тэмцээнд Бекхамын дамжуулалтаар гоол хийж дэлхийд танигдсан. Английн хамгийн сүүлчийн Баллон д'Ор шагналыг хүртсэн тамирчин мөн одоогийн байдлаар Ливерпүүл клубын хамгийн эхний бөгөөд цорын ганц Баллон д'Ор –ын эзэн юм.


Энэ зүйлээрээ юу хэлэх гэж байна гэхээр түүний хамгийн буруу шийдвэр Ливерпүүл клубыг орхисон нь ...
Тэр хэрвээ клубдээ үлдсэн бол өдийд бид Стивен Жеррард биш Майкл Оуэн клубын домог байж болох юм. Гэхдээ хэзээ ч ХЭРВЭЭ гэдэг үг байдаггүй.

Түүнд Ливерпүүл клубыг орхих олон шалтгаан байсан байх. Рафеал Бенитез дасгалжуулагчийн ажлыг авсанаас хойш түүнд явах сэдэл төрсөн байх. Тэр Бенитезийн төлөвлөгөөнд байгаагүй илрэл нь Жибред Сиссе болон Фернандо Мориентес ирсэнээс харж болно. Мөн дээрээс Милан Барош-ийн гайхалтай форм түүнд нөлөөлсөн.
Шилжилт
Сэтгэл холдвол бие холдноо гэгчээр нэгэнт Ливерпүүлд байх сэтгэлгүй болсон болхоор тэр үед алдарт Глактико бүрдүүлж байсан Реал мадрид-руу хөлгийн жолоог залсан. Гэвч түүнд талбайн эхний сонголт байх ямар ч боломж байгаагүй. Учир нь хэн бүхэн л мэдэж байгаа урд талд нь Реал Мадридын агуу ахлагч Раул Гонзалес, дуурсах алдар дуудуулах гуншин ихтэй Луйз Роналдо нар байгаа нь хамгийн том асуудал байсан юм. Гэхдээ тэр класс зэрэглэлийн довтлогч гэдгээ харуулж Ла лигийн 36 тоглолтонд оролцож 13, Европод 5 тоглож 1 гоол оруулсан. Энэ Роналдо-ийн араас орох үзүүлэлт. Хамгийн тод санагдаж байгаа нь ФЦ Барселона –ийн эсрэг хийдэг гоол нь Реал Мадридад харьялагдаж байх хамгийн тод мөч нь. Реал Мадрид-ийн тогтворгүй байдал (дасгалжуулагч) нь Майкл Оуэнд ч нөлөөлж ердөө ганц л улирал тэнд тоглох хувьтай байж.
2005-2006 онд тэрбээр Английн шигшээ багийн нэгдүгээр сонголт байж тогтвортой тоглолтыг хүсэж байсан учир £16 сая-р Ньюкасл Юнайтед клубын рекорд үнийг тогтоож очисон юм. Түүнийг авах гэж Ливерпүүл клубын ривал баг болох Эвертон түүнийг авхаар оролдсон ч Реал мадридийн хүсч буй мөнгийг өгч чадаагүй юм.

 Бэртэл гэмтэл гэдэг тамирчин хүний хамгийн том дайсан байдаг. Тэрээр улирлын өмнөх тоглолтонд гуяндаа гэмтэл авсан. Гэмтлээс ирээд гайхалтай тоглолт гаргаж байсны нэг илрэл нь тухайн оны 12 сард Вест Хам клубтай хийсэн тоглолтонд ТӨГС Хаттрик хийсэн нь байлаа. Төгс гэж хэлж байгаагийн учир юу вэ гэхээр Толгой, зүүн хөл, баруун хөл гоол хийсэн явдал нь юм. Ахиад л гэмтэл түүнийг зовоолоо 12 сарын 31 нд тэрээр өлмийн ясаа Тоттенхам клубтэй тоглож байхдаа гэмтээсэн юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнжих магадлалтай байсан ч тэрээр хурдан формондоо орж тухайн үед хамгийн хүчтэй Английн шигшээ багийг бүрдүүлж Германыг зорьж очьсон юм. Хэсгийн Парагвай болон Тринадад Тобого улстай тоглож хараахан гоол хийж амжаагүй юм. Хэсгийн сүүлийн бас чухал тоглолт болох Швед –тэй хийх тоглолтонд тэрээр өөрөө өрийгөө гэмтээсэн гэхэд болно. Зогсож чадахгүй дөрвөн хөллөн хажуу талбай руу гарч байгаа нь одоо хүртэл сэтгэл зүсэх шиг ....

Энэ бүгдээс болж 2006-07 оны улиралд тэрээр гуравхан тоглолтонд оролцсон юм.
2007-09 оны улирал түүнд онцгойрох зүйл юу ч байсангүй. Нийт 79 тоглолтонд оролцож 30 гоол оруулсан үзүүлэлт л бичигдэж үлдсэн байна.
2009 онд тэрбээр чөлөөт агент болж Манчестер Юнайтед клубд очсон. Энэ нь Ливерпүүл клубт тоглож байсан түүний хувьд хүндхэн шийдвэр байсан нь гарцаагүй.
Тэрээр 3 улирал МЮ-д тоглосон бөгөөд хөгшин харьж яваа довтлогч тодорхой болсон тоглолт эсвэл бэртсэн хүний орон зайг нөхөх л түүний үүрэг байв. МЮ дахь Оуэнг тодотгосон ганц зүйл нь ривал баг Манчестер Сити-ийн эсрэг нэмэлт цагт уралдаж хийсэн гоол ...

Тэрээр 3 улирал МЮ –д тоглохдоо 52 тоглолтонд оролцож 17 гоол оруулсан юм.
Зодог тайлсан нь
МЮ түүнтэй гэрээ сунгахгүй болсноор тэрээр Стоке сити клубт очсон. Тэрээр бас л Хамстринг (Hamstring) буюу шөрмөсөө гэмтээсэн юм. Ингээд тэрээр 8 тоглолтонд оролцож 1 гоол Сванси сити багийн эсрэг хийсэн юм. Нас явж гэмтлээс салхаа больсон тэрээр 2013 оны 3 сарын 19нд зодог тайлах шийдвэрээ гаргаснаа мэдэгдсэн юм. Үүнээс 2 сарын дараа тэрээр Соутхамптоны эсрэг сэлгээгээр гарч ирж хөлбөмбөгийн ХАМГИЙН СҮҮЛЧийн тоглолтоо хийсэн нь фенүүдийх нь нүдэнд нулимс цийлэгнүүлсэн юм.
Төгсгөл
Нэгэн үеийн агуу довтлогч Алтан жаал Майкл Оуэн. Английн төдийгүй дэлхийн шилдэг довтлогчийн нэг. Тэрээр бие жижиг ч довтлогч хүнд байх ёстой бүх л чанар түүнд байдаг. Уран гоё хууралт хүчтэй цохилт түүнд байдаггүй ч тэрээр өөрт ирсэн бөмбөг болгоноо гоол болгохоор тэмцэгч. Түүнийн гол чанар нь довтолгооныг дуусгах өндөр чанар нь түүний том давуу тал ямар ч хэцүү хүнд байрлалаас түүнийг гоол болгохдоо гайхалтай. Энэ чанар л довтлогч хүнд байх ёстой хамгийн гол чанар юм. Түүнд өндөр ур чадвар техник байгаагүй ч тэр торгуулийн талбайн эзэгнэгч нь байсан юм.

Нэгэн цаг үеийн Англи төдийгүй дэлхийд нэрээ цуурайтуулж явсан түүнийг Английн алдартай хөлбөмбөгчин Давид Бекхам, Стивен Жеррард, Франк Лампард, Жон Терри, Рио Фердинанд, Вайнэ Рүүни зэрэг тоглолчидтой энэ зэрэгцэх агуу хөлбөмбөгчин гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Одоо үеийн хөлбөмбөг сонирхогч залуус төдийлөн сайн мэдэхгүй ч байж магад гэхдээ миний хувьд тэрээр миний мэдэх Английн №1 довтлогч. Түүний хөлбөмбөгт оруулсан хувь нэмэр ч их юм. 1998 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр түүнийг алтан жаал гэж дуудуулах гоолыг хийснээрээ тэрээр олон ч хүмүүсийг Ливерпүүл болон Английн шигшээ рүү уруу татсан байх. Түүн шиг л тоглож, түүн шиг л гоол хийж чаддаг болох хүсэл мөрөөдөл надад төрдөг байлаа. Майкл Оуэн гэдэг хөлбөмбөгчнөөр би хөлбөмбөг гэдэг агуу спортыг төсөөлдөг байлаа. Нас ахиж хөлбөмбөгийг арай өөр түвшинд хардаг болхын зэрэгцээ тэр улам сайжирч байсан. Гэвч Түүний хөлбөмбөгийн Каррейрийг дуусгасан шийдвэрийг тэр өөрөө гаргасан. Тэр нь Реал мадрид-руу шилжсэн явдал юм. Дээрээс нь би өөрөө ФЦ Барселона багийг дэмждэг учир тэр шийдвэрт маш их дурамчхан байсан. Нэгэнт л гаргасан шийдвэрийг өөрчилж болохгүйгээс цааш эвлэрч хайртай тоглогч маань хайртай багийн минь эсрэг гоол хийхийг харж суулаа. Гэхдээ тэр намайг энэ агуу спортыг шимтэн үзэж, сонирхох болсон шалтгааны хамгийн гол хүчин зүйл маань учир түүнийг үргэлж дурсаж хайрлаж явна.




БАЯРЛАЛАА ОУЭН БАЯРТАЙ ОУЭН
Г.Баярдэлгэр

2013-03-21

0 Сэтгэгдэл: