Сайн уу ? Муу юу ?


Ийм гарчиг өгөх нь хүмүүсийг татах хүчин чадалтай. Маш сайн мэдээ гэж бичвэл анхаарал татах нь юу л бол. Яагаад гэдэг асуулт хамгийн түрүүнд гарч ирнэ.
ЯАГААД
Олонхи буюу масс өөрөө муу мэдээ эсвэл шар мэдээнд дэндүү автсаж, итгэдэг болсон. Шар мэдээллийн хэсэггүй сайт ер нь уншигчгүй болно. Шар мэдээгээр төрөлжсөн сайтууд өчнөөн олноороо. Гэхдээ тэд бүгд хэвэнд цутгасан мэт нэг нэгнээсээ хуулж өөрийн мэдээ болгоно даанч мэдээллийн эх сурвалж байдаггүй. 
Мэдээ гэхэд хэцүү зүгээр л хов жив хэнд ч хэрэггүй ашиггүй зүйлүүд ихэнхийг нь эзэлнэ. Харамсалтай бүгд тийм мэдээлэлд дуртай байдаг гол учир нь байна. Эрэлт байхгүй бол нийлүүлэлт байхгүй гэдэг шүү дээ. Сошиал сүлжээгээр ялангуяа Фэйсбүүк-р бол мэдээлэл бүүр хурдан түгнэ. Одоо бүгд ухаалаг утастай сэтгүүлч болсон цаг үед үнэнч бай худлаа ч бай хэн нэг нь л энэ тэгсэн гэнэ ингэсэн гэнэ гээд тавьчихвал тэр хүн хараалуудаар бөмбөгдүүлнэ гэсэн үг. Шударга бус зүйл их байгаа болхоор нийт масс муу мэдээг илүү үнэнд нийцнэ гэж үзэж муу мэдээг л эхэнд нь сонгож байгаа. Энэ буруутгах аргагүй л дээ нийгэм өөрөө шударга бус, худал хуурмаг, хар бараанаар дүүрэн байгаа болхоор ҮНЭН гэж итгэх итгэл нь байхгүй болсон байх. Хяналтгүй мэдээлэл ихсэж, хэтэрхий их мэдээлэл дунд тэр бүгдийг өөрийн тархинд шүүж аль нь өөрт нь хэрэгтэй хэрэггүйг ойлгож оруулах чадваргүй байгаа нь энэ бүгдийн эх үүсвэр. Хэн дуртай нь Фэйсбүүкт миний зургийг тавиад энэ хүн найз охиноо хэвтэрт ортол зодсонсон гэж тавих л юм бол бүгд л итгэнэ. Ихэнх нь за зодсон л байхаа даа гэж бичиж, ярина цөөхөн хэсэг нь наадах чинь тэгэх хүн бишээ гэж бичиж, ярина эсвэл зүгээр л бодоод өнгөрнө. Энэ жишгээр хэнийг ч ийм байдалд оруулж гүтгэхэд олонхи буюу масс хүлээж авч итгэнэ. Ийм учраас мэдээллийн хяналтгүй аюултай байдалд байгаа юм хэн нь ч хэнийгээ юу гэж гөрдөж гүтгэх боломжтой Үнэнийг хэн ч асуухгүй эрэлхийлэхгүй. Үүний маш том жишээ саяхан манай хэвлэл мэдээллийн салбарт явсаныг хүмүүс санаж байгаа байх. MONGOL HD телевиз монголдоо томоохон гэгдэх телевиз, сонин, мэдээллийн сайтуудад McDonalds монголд нээгдэнэ гэж худал мэдээлэл өгсөн. Хамгийн хэрцгий нь хэн ч үнэн эсэхийг шалгаагүй энэ бол аюул хэн дуртай мөнгөтэй нь хэвлэл мэдээллийг гартаа авч хүмүүсийн тархи толгойг эргүүлэх боломжтой гэсэн үг. Аймшигтай .....

ХУВЬ ХҮНИЙ ЭРХ , ЭРХ ЧӨЛӨӨ, ШАР МЭДЭЭЛЭЛ
Ахиад л Фэйсбүүк-рүү орох хэрэгтэй болох нь.

 Миний санаж байгаагаар үүний эхний хохирогч нь ГЭЖ МЭГЭЭ Л гэдэг үгийг хит болгосон охин. Хүн хэнтэй яаж харьцаж, яаж маяглах нь тухайн хүний л эрх гэтэл уучлаарай Монголд тийм биш байх. Тэр бичлэг цацагдсан хэдэн мянган сэтгэгдэлтэй болсон. Миний анзаарснаар 90% орчим  хувь нь муулсан сэтгэгдэл.

Фэйсбүүк дээр алдагдсан ч бай өөрөө тавьсан ч бай хамаагүй маш олон хувийн бичлэгүүд байдаг. Бүжиглэж байгаа, дуулж байгаа, зөвхөн хоёр хүн хоорондын харилцсан бичлэг гээд маш олон бичлэг бий. Түүн дээр бичигдсэн сэтгэгдлүүдийн талаар яриад ч нэмэргүй дандаа нэгнийгээ доош нь хийсэн аль эсвэл хараасан сэтгэгдлүүд ... Ийм зүйл дээр дээр би хэлмээр байдаг зүйл маань : "Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа тухайн хүн хуулиар хориглосон эсвэл гэмт хэрэг хийсэн, хэн нэгний эрхэнд халдаагүй бол ЛУУВАНГАА ИДНЭ ҮҮ ЛААГАА ИДНЭ ҮҮ" хэнд ч хамаагүй ...  
Алдарт шар мэдээний сайтуудын мэдээллүүд бол инээд хүрмээр. Монголдоо олны нүдэнд өртдөг гэх хүмүүсийг байнга зовоогоостой. Ихэнх нь олон нийтийн сүлжээ ашигладаг болсон үед тэд бүгдийн Фэйсбүүк, Твиттэр, Инстаграм манаж мэдээ бэлдэнэ. Мэдээ гэхэд хэцүү зүгээр л хов жив, ажилгүй авгай нарын ярьдаг шиг л зүйл хийж Сиамын ихрүүд шиг бүгд ижилхэн нэг нь мэдээ нийтэлж бусад нь хуулбарлана. Тэгээд болоогүй ClickJack гэдэг юм ашиглаж мөнгө олдог. (ClickJack –г тайлбарлавал та ямар нэгэн сайт үзэж байгаад хулганы зүүн товч буюу (mouse 1) дархад таны нэвтэрсэн файсбүүк эрхээр чинь өөрийг тань мэдээгүй байхад ямар нэгэн хуудсан дээр Лайк дарагддаг. Энэ бол ямар ч ёс суртахуунгүй үйлдэл гэж би хувьдаа боддог юм.) Ор үндэсгүй мэдээлэл тавих бол асуудал биш тэдэнд ерөөсөө л мэдээ уншуулж , олон хүн ямар ч аргаар ямар ч үнээр татаж байвал болдог. Үнэнг хэзээ ч эрэлхийлдэггүй Шар мэдээллийн сайтуудад ямар ч сэтгүүлчийн, сэтгүүл зүйн ёс суртахуун байддаггүй. Уул шугамандаа сэтгүүлч, сэтгүүл зүйн салбар л үнэнийг хэлж мэдүүлж байх ёстой байтал хамгийн худал хуурмаг нь болсон учир ОЛОНХИ буюу МАСС сайнаас илүү саарт л анхаарах юм ......

PS : Энэ бүгд миний л үзэл бодол учир ХЭНД ч таалагдахгүй байж болно, таалагдаж ч байж болно. Гэхдээ энэ бүгдийг хэн нэгэнд таалагдах гэж бичээгүй ҮЗЭЛ БОДЛОО илэрхийлэх ЭРХээ эдэлж байгаа болно ...

0 Сэтгэгдэл: