Il Divo



Il Divo гэдэг хамтлагийг саяхнаас сонсож эхэллээ. Аргагүй л Вокал, Попера гоё гэдгийг мэдрүүлж чадаж байна. Саймон Ковелл аргагүй нүдтэй хүн юм. Үнэхээр сонсох тусам сонсголонтой аялгуулаг, уярааж чадаж байна.
Энэ хамтлагийн тухай гэвэл 2004 онд Саймон Ковелл Испани гаралтай баритон хоолойт Карлос Марин, Швейцари гаралтай тенор хоолойт Урс Бёхлер, Франц гаралтай поп дуучин Себастьян Изамбар болон Америк гаралтай тенор хоолойт Дэвид Миллер нарыг цуглуулан байгуулж байсан. Одоогоор тэд нийтдээ 7 цомог гаргаад байгаа юм байна.

  • 2004 — Il Divo
  • 2005 — Ancora
  • 2005 — The Christmas Collection
  • 2006 — Voices
  • 2006 — Siempre
  • 2008 — The Promise
  • 2009 — At the Coliseum
 Бүгд өөр өөрийн өнгө төрхтэй сайхан цомгууд санагдсан. Ер нь ковер хийсэн дуунууд нь илүү надад таалагдсан. Ялангуяа Mariah Carey ийн Hero, Without you гэх дуунуудыг их гоё сонсогдож байсан. За тэгээд интернетээр ухвал зөндөө л дуу хуур нь олдох байх. Миний хувьд торрентоор бүгдийг нь татаад авсан.

                                                                            Бонус 




0 Сэтгэгдэл: