Бодлын хулгайч


Бодлын хулгайч кино
 Бодлын хулгайч киног өнөөдөр үзсэн сэтгэгдэл. Ойрд Монгол кино шил даран гарсаар байгаа. Тэр дунд сайн ч бий, муу ч бий, яг ийм гээд хэлчих кино ч бий. 
Энэ кино анхнаасаа ер нь хүлээлт үүсгэсэн л дээ бодит зүйлээс хийсэн болоод ч тэр үү мэдэхгүй ер нь л миний хувьд хүлээлтийг үүсгэсэн. Кино багийг ч хархад Монголдоо сайн гээд хэлж болхоор хүмүүс буюу кино баг ажилласан байсан. Анх кино эхлэхэд л өнгө нь маш ихээр таалагдсан ер нь би Монголд ийм гоё өнгөтэй кино үзээгүй Аватар-г эс тооцвол. 
Кино эхэлсэн 90-ээд оныг дүрслэн харуулахдаа компьютер график-г ашигласан байсан тэр нь маш сайн болсон мэт санагдсан ганц хоёр жижиг алдаа байсан тэрийг эс тооцвол. За тэгээд тэр үеийн овжин, сүүхээтэй залуу 2 өвгөний яриаг сонсноор кино эхэлж толгойд нь яаж мөнгө олох вэ ? гэдэг бодол эргэлдэж түүнийгээ буруу арга замаар олно.Энэ кинонд ямар ч илүү зүйл байгаагүй тэр тансаг зүйл, фантази, элдэв хэлбэрдсэн зүйл, цаг нөхөх гэсэн дүрс огтоосоо байгаагүй. Дээрээс нь миний бодлоор жүжигчдийн сонголт зөв хийсэн. Байнга кинон дээр гараад байдаг нүүр царай харагдаагүй нь нэг таашаалтай бөгөөд авууштай. Мөн Монголын бараг ихэнхи кинон дээр байдаг кинон дундах реклам байсангүй. Энэ нь нэг том дэвшил гэж бодоод байгаа юм. Зураг авалтын хувьд үнэхээр гайхалтай болсон байна лээ тэр гол гол хэсгүүд өнгө гээд өөлөх зүйлгүй. Өнгө болон зураг авалт хамгийн гайхалтай байсан шүү. Гол дүрийн жүжигчид үнэхээр сайн тоглосон байна лээ ямар нэгэн элдэв шоудалт хийгээгүй өөрийхөөрөө маш сайн жүжиглэсэн. Би жүжигчин Амарсайхан-г магтмаар байна л даа хүн нүдээрээ яаж хүнийг уярааж, яаж сэтгэлийн утсыг хөндөж, нүдээрээ юу илэрхийлж болдгийг маш сайн харуулсан байна лээ. Мөн ээжийн дүрд тоглосон гавъяат жүжигчин Дэлгэржаргал ээж хүн ямар байдгийг эх хүн үр хүүхдээ алдаж эндхэд ямар байдгийг сэтгэл сэмэртэл харуулсан. Ер нь энэ киноны утга санаа нь "Чи залуу хүн бол эндээс нэгийг ухаараасай, буруу зүйл хийвэл тэр чинь өөр хүн дээр бус зөвхөн чам дээр л бууна" гэдгийг гүн бат суулгаж өгөхөөр болсон. Мөн "Үрээ гэх эхийн сэтгэл"-ийг гайхалтайгаар гаргаж өгч үнэхээр сэтгэлийн утсыг хөндөж чадахаар болсон байсан. Мөн кинонд үнэхээр мөнгө зарцуулсан нь харагдаж байсан. Миний сонссоноор бол 500 сая төгрөг. Зарим нэг залуучууд киноны утга санааг ойлгохгүй байх шиг харагдсан. Энэ нь манай Монголын киноны зохиол, утга санаа, хийц болон гадаад киноны урсгалд автсаных юм болов уу даа. Зарим Монгол кино нь хоёр хосын хайрын түүхийн тухай тэр хоёр яаж нийлсэн, яаж салсан, юу хэрэглэж байгааг л харуулдаг кинонууд байдагтай холбоотой юм болов уу. Энэ нь залууст мөн үзэж байгаа хүмүүст ямар нэгэн мсж юм уу ямар нэгэн бодрол, ухаарал болж чадахгүйтэй байгаатай холбоотой байх гэж би боддог юм. Бас гадаад киноны хүчтэй урсгал байна л даа. Зарим нь Hollywood-н кинотай харьцуулах нь бий. Бид чинь дэлхийн № 1 кино үйлдвэрлэгчидтэй өөрсдийгөө жишэх нь ямар ч утгагүй шүү дээ тэд бол хөгжөөд аль хэзээний оргилд гарцан мөнгө бол асуудал биш тэдэнд. Харин бид бол өөр дөнгөж хөгжих гэж хичээж яваа нөгөө хөлд орох гэж буй хүүхэд л юм даа. Заза сэдвээсээ шал хазайгаад явчлаа. Тэгэхээр энэ киног үзхэд үзсэн хүн ямар нэгэн юм ухаараад, ямар нэг зүйл тунгаагаад гарна гэдэгт итгэлтэй байж болно. Миний хувьд 10-с 10 өгөх кино болсон .


0 Сэтгэгдэл: