Хайрын тухай



Хайр гэхээр сайхан бүхэн санаанд бууна. Эцэг эхийн хайр, хос хоёрын хайр, анд нөхдийн хайр гээл яваал байна. Амраг хосын хайрыг би олж хараагүй хэдэн жилийг үзлээ.
Бусдыг хараад байхад сайхан, хайр сэтгэлээрээ нийлсэн хосууд зөндөө байна. Нөгөө талаар зүгээр л мөнгөтэй холбоотой хосууд, бие биенээсээ хайрыг мэдэрхээ больсон ч салж чадахгүй хос, за бүүр сексийн хамтрагч хосууд, гомо лесби гээд янз бүрийн л хосууд байна.
Энэ дундаас манай залууучууд миний үеийхэнд хайр үнэ цэнэгүй болсон нь мэдэгддэг. Эрэгтэй нь клуб-т орж бөгс гөлөрч эгчмэд бүсгүйг хайж, эмэгтэй нь том гүзээтэй, түрүүвч зузаантай нь баян эрчүүлийг бодоцгооно. Энэ бол зарим залуусын нийтлэг үзэгдэл. Гэхдээ энэнд ихэнх бус зарим залуус гэдгийг тодотгох хэрэгтэй байх. Нэг буудлын 2 өөр өрөөнд хос хоёр таарч байсан удаа ч бий. Энийг хайр гэх үү ? аль эсвэл зүгээр л амьдрал байх үзэгдэл үү? . Би арай муу талаас нь харж байж болноо. Гэхдээ өөрийгөө өмөөрөх нэг шалтгаан бол үүнийг харж сэргийлж шүүмжилэхгүй бол энэ байдал үргэлжилнэ. Гэхдээ намайг ингэж бичлээ гээд энэ байдал багасах ч үгүй л дээ. Зүгээр л миний үзэл бодол.
За тэгээд бас нөгөө аймшигт Солонгос драма. Үүн шиг аймшиг байхгүй. Зүгээр залуучууд өсвөр насныхны толгойг угааж байгаа. Тэр драма дээр гардаг бүх хайр шал худлаа. Манай залуучууд яг кинон дээрх хайр шиг сэтгэж, төсөөлөх болсон. Үүнээс нь болж зарим хэт их сэтгэлийн хөдөлгөөнд автсан хүмүүс амиа хорлох, ийм оролдлого хийх гэх мэт сөрөг үр дагавар гарж л байгаа. Манай Монгол , Солонгос хоёр эрс тэрс шал өөр. Яахав Ази тивд байгаагаарай ижил байх. Мөн Солонгосчууд кинон дээрх шигээ тийм ариухан, цагаахан, гэгээлэг хайр дурлалтай хүмүүс лав биш. Солонгосын цайны цагаар зочид буудлууд нь дүүрэн байдаг гэсэн судалгаа ч байдаг. Тэгээд энэ бүхнийгээ цэгцлэх гэж л шал худлаа хайрын кино хийдэг. Нэг мэдсэн далийгаад явчихаж
За одоо сайхан эерэг талаас нь :
Сайхан хайртай учирвал сайхан гэр бүл зохионо. Сайхан гэр бүл болноо гэдэг чинь хүүхэдтэй болноо гэсэн үг. Хүүхэдтэй болноо гэдэг аз жаргалтай болноо гэсэн үг :D Ингээд яваад байвал дуусахгүй юм байна. Ер нь бол сайн сайхан нь их л дээ. Бие биенийгээ хайрлаж хамгаална, хардана, уурлана, гомдоно гээл бүхий л сэтгэлээс гарч болох зүйлийг хайрын эерэг нөлөөл гэхэд буруудахгүй байх.
Тэгээд би өөрөө нээх сайн сайхныг нь мэдэрч амжаагүй болхоор бичихэд жаахан хэцүү байна л даа. Гэхдээ л ямар ч байсан Сэтгэлд гуниг харуусал төрүүлж, баяр хөөр авчирч сэтгэл хөдлөлтэй "ХҮН" юм байнаа гэдгийг мэдрүүлэх нь л хамгийн сайхан нь байх.
Зарим нэг хайрын тодорхойлолтуудаас www.caak.mn-с олж авлаа.

Хайр нь хацар дээр зєєлєн vнсэх vнсэлт


Энэ нь горьдлого юм.
Хайр бол жаргалын хvрхрээнээс урссан єнчин нулимс юм.
Хайр бол таныг уйлах vед хажууд тань байх тvшиг юм.
Хайр нь хэзээ ч айж, тээнэгэлзэдэггvй инээмсэглэл юм
Хайр нь номхон дєлгєєн хайрлах хvсэл ба хvчтэй хvсэл тачаал
Хайр бол хэзээ ч vхэшгvй цэцэг билээ
Хайр нь таны сэтгэл зvрхний нэг хэсэг
Хайр бол таны хайрт танд анхны удаа яг яаж харагдаж байсныг дахин нэг харах
Хайр бол таны хацар дээр vнсэх сахиусан тэнгэр юм
Хайр бол таныг халуун энгэртээ тэврэх уужуу сэтгэл юм
Хайр нь таны хувьд бол бvх зvйл

2 Сэтгэгдэл:

hun said...

taalagdsangui. het muu tal ch ym shig zugeer hair gej busdiig hariu nehehguigeer hairlah. hairiig haanaas ch mederch bolno. hair medku l ym bn

Bayardelger said...

Хүн болгон л өөрийхөөрөө ойлгодог. Би болохгүй талыг нь бичээд байгаа нь улам цаашаа даамжрахгүй байгаасаа гэсэн санаа агуулаад байгаа юм .