Мэргэжилтнээ өмөөрөх нь

Энэ удаад өөрийн хамааралтай мэргэжил мөн төстэй мэргэжилтэнгүүдээ нэг жаахан өмөөрөх өнгө аястай зүйл бичихээр шийдлээ.

Ер нь манай мэргэжилийхнийг хүн болгон нэг их сайн ойлгоод байдаггүй. Яахав зарим нь мэддэг, мэддэггүй нь мэдэхгүй. Ихэнх хүмүүсийн толгойд прогамист юм уу, мэдээллийн систем ч юм уу компьютертэй холбоотой мэргэжилийг ойлгож салгаж чаддаггүй. Арга ч үгүй биз тэдэнд ойлгох хэрэг байдаггүй байх. Тэд ямар бид нартай ижил нарийн нягт судлах ч биш. Ерөнхийдөө бүгдийг нь нэг гэж ойлгодог. Тэр нь бүүр компьютер форматлагч шиг ойлгодог. Бидэнд уул шугамандаа компьютер формат хийх, техник хангамжийн ч мэдлэг нэг их байгаад байх ч хэрэг байхгүй. Өөрт хэрэг болох програм дээрээ ажиллаж чаддаг л бол бид хоолоо олоод идэж чадна. Ихэнх хүмүүс компьютертэй холбоотой болхоор миний компьютер ингэчихэж, тэгчихэж форматлаад өг, үзээд өг гэдэг. Би компьютер форматлах гэж юм уу, техник хангамжийн эвдрэлийг оношлох гэж энэ мэргэжилээр сураагүй гэж хэлхээр гайхаж өөдөөс том хардаг. Тэгвэл тийм сургуульд сурах ямар хэрэг байдаг юм гэх нь ч бий. Тэгээд бидний мэргэжилийхэн форматлагч компьтерийн алдааг ологч биш гэж нэг үг бичмээр санагдаад байсан юм. Тэрийг хийдэг тусдаа хүмүүс байдаг юм гээд хэлээд явуулдаг. Эцэст нь энэ мэргэжил бол ирэйдүйд Таван толгой, Оюу толгой гэх толгойнуудаас илүү эрэлт хэрэгцээтэй болно гэж хэлмээр байна

1 Сэтгэгдэл:

Moba said...

үнэн шүү яг л тэгэж ойлгодог тэгээд манай мэргэжлийг амархан юм шиг бодно тооцоо их хэрэгтэй лдээ төгсөнө гэдэг юм уншаад товчлол хийхээс шаал өөр