Бодлын хулгайч буюу Б.Гансүхийн яриа


''90 саяын'' Б.Гансvх: П.Очирбат гуай надад найр тавьж эцэг шиг минь угтаагvй бол Ерєнхийлєгчийг залилах зориг тєрєхгvй байх байсан

Огноо: 2008-12-29 16:42:51

Дуулиант 90 саяын Б.Гансvх 13 жилийн дараа ерєнхийлєгч асан П.Очирбатаас албан ёсоор уучлалт гуйлаа
Та залуу насныхаа 13 жилийг єргєст торны цаана хал vзэж, халуун чулуу долоож єнгєрvvллээ. Ерєнхийлєгчийг хvртэл залилж дєнгєсєн 25 настай Гансvх гэгч чухамдаа хэн байсан гэж та одоо хэлэх вэ?
-Ах нь шоронгоос суллагдаад хагас жил єнгєрч байна. Мэдээж хэн нэгэн намайг зvгээр байхад аваачаад хорьчихоогvй. Єєрийнхєє хийсэн гэм буруугаас эдлэх ёстой ял шийтгэлээ хvлээсэн. Гэхдээ би хувь заяандаа, єнгєрсєн бvхэнд маш их гутардаг. Єнєєдєр бол 90 сая тєгрєг сонин биш болчихлоо. 2 єрєє байрны мєнгє ч хvрэхгvй. Хадгаламж зээлийн хоршооныхон гээд л улсын мєнгє идсэн хvмvvс vй олноороо хуулийн цээрлэл хvлээж байна. Намайг гарахын ємнєхєн хадгаламж зээлийн хоршооны хэргээр яг над шиг 20-иод настай махлаг цагаан залуу орж ирж байсан. Би тvvнийг хараад маш их сэжиглэсэн шигээ бас єрєвдсєн. Тэр залуу яг миний 13 жилийн ємнєх дvр тєрхийг санагдуулсан.

Хоригдлууд тэр залууг Гансvхийн орны хvн ирлээ" гэцгээхэд би "Гарах хоног минь ойртож дээ" гэж билэгшээсэн. Шорон гэдэг их сонин. Ор нь ирж байхад нєгєєх нь гарч байдаг. Тvvний хохирол тэрбум хол давсан, царай зvсээр ч яг надтай адил. Би анх 120 кг жинтэй ороод 60 кг болтлоо 2 дахин турсан. Энэ маань зодуур дарамт vзсэнийх биш цэвэр сэтгэлийн хямрал байсан. Хоолноос гарч их юм бодож шаналж байсан хvн шууд л нvднээс гардаг юм билээ. Анх чанга дэглэмтэй 13 жилийн ял, хєгшин ээж маань хvлээж чадах болов уу гээд бодоход амьдрал огт тєсєєлєгдєхгvй байсан. Тэр залуутай ярилцаж vзэхэд амьдралыг хэтэрхий гоёор тєлєєлсєн, нvд нь цаанаа гунигтай яг л єєрийнхєє залуу насыг олж харсан. Хайран ч залуу нас, хайран ч амьдрал минь гэж харамсаад vхчихье ч гэж бодох vе надад байсан. Эхийнхээ хєлийг нь хучиж, толгойг нь тvшин эцсийн амьсгалыг нь татуулж чадаагvй би шоронгоос гараад ч хаачих юм билээ гэх айдастай амьдарч ирсэн.

-Таны хэрэгт олон хvн чирэгдсэн. Тэр их мєнгийг шат шатанд бvтээхийн тулд эрх бvхий хvмvvст авилга єгсєн гэж хардагдаж байсан шvv дээ. Яагаад ганцаараа ял зэмийг нь vvрсэн юм бэ?
-Юм нvдээ олдоггvй юм билээ. Торонд орсон болжмор нь л би байсан байх. Миний амьдралд таарч тохиолдсон янз бvрийн тээг саад байсан биз. Тэгэхдээ би цэвэр хvн чанарынхаа vvднээс бvгдийг хар толгойгоороо даагаад л гарсан. Бусдын амьдралд хар толбо, садаа болж, амь амьдралыг нь чирэхийг хvсээгvй, єєрєє хохироод л єнгєрсєн. Бурхан гэж байдаг бол хvн чанар, эрийн нvнжиг гаргасныг минь харж хувь заяаг минь тvших болов уу гэж горьдож явдаг. Хэдийгээр би тvшиж тулах ах дvv аав ээж, орон гэргvй ч эгч дvv нартайгаа айлын хажуу єрєєнд амьдардаг ч гэсэн сэтгэлээрээ баян явж байна. Яагаад гэвэл би амьд, хvнээ алдаагvй шоронгоос гараад ирлээ.

-Амь єрссєн мєч олон байж тийм vv?
-Би тэндээс олон жилийн дараа хvнээрээ гарч ирсэн маань л гоё. Тийм удаан хугацааг шоронд vдсэн хvн араатан шиг болчихдог гэдэг. Яг ний нуугvй хэлэхэд надтай уулзаж ярьж хєєрч байгаа хvмvvс намайг огт мэддэггvй. 90 саяын Гансvх гэж vнэмшдэггvй. Эрт орой хэзээ нэгэн цагт энэ хvн намайг мэднэ гэж бодоод би єєрийгєє хэн гэдгийг хэлдэг. Итгэл шиг агуу юм байдаггvй. Хvний итгэлийг дааж, хvнээрээ явахыг л би одоо хvсч байна.

Би шоронд сэтгэлээрээ vхэж байсан.

-Та яаж яваад нийгмийг шуугиулсан залилангийн хэрэгтэн болчихсон юм бэ? Хvнд итгэл тєрvvлсэн ов мэх, гvйлгээ ухаан чадвар таньд хаанаасаа яаж тєрж байв? Юу таныг энэ замд хєтєлж, туусан юм бэ?
-Би их мєрєєдємтгий хvн. Мєрєєдєхєд мєнгє тєлєхгvй гэдэг биз дээ. Мєрєєдєл бол зорилго. Мєрєєдсєндєє хvрэх гэж хvн зорилго тавьдаг. Зорилгодоо хvрэх гэж зоригтой, хатуужилтай болдог. Єєрийгєє зоригжуулахын тулд бусад хvмvvсийн итгэлийг олж тvvгээр тэжээгдэж амьдардаг. Мэдээж би эзэнгvй арал дээр биш хvмvvсийн дунд амьдардаг. Харамсалтай нь яг vнэнийг хэлэхэд баг зvvж амьдрах надад хэцvv байна. Хvмvvсээс нуугдаж зовж, намайг мэдчихвий гэж амьдрах ямар гэж бодож байна. Тэртэй тэргvй би 10 жилийн амьдралаа хангалттай занал зvхэл, байнгын айдас хvйдэс доромжлол дунд єнгєрєєсєн. Миний айдас vvгээр дуусаагvй юм байх даа гэж би єєрєєсєє асуудаг.

Тэр айдсаа тємєр торны цаана vлдээгээд гараад ирэхэд тэрнээс том айдастай хvмvvсийн дунд амьдрах хэцvv юм. Шоронд 300, 400 хоригдол бvгд намайг мэддэг, 90 сая аа гэж дууддаг. Би 25-хан насандаа алдсан. Залуустаа, хvмvvст хандаж хэлэхэд хvн ямар ч байдлаар арга авьяас, ур чадвараар мєнгє, нэр тєр, амьдралын оргилд хvрч болдог. Ниссэн шувуу газарт буух нь жам. Буухдаа харин сєхрєх vv, амьдрах уу гэдгээ хvн бодох ёстой юм билээ. Би vvнийг тvрvvлж хараагvйдээ амьдралын ємнє толгой гудайж євдєг сєхєрсєн. Гэвч би vхлийг давж гарч чадсан. Шоронд єлсгєлєн зодуур байсныг би хэлээгvй юм шvv. Сэтгэлээрээ дотроосоо vхэж байсан. Миний дотоод хvн "Муу амьд явахаар сайн ух. Ээж эгч нартаа захиа бичээд араасаа сайн ном уншуулаад дахин тєрєл олоод шинээр сайхан амьдаръя" гэж ятгаж байсан ч би vvнийг давж гарсан. Хийсэн муу муухайгаа баллуурдаж засарч бас чаддаг байх ёстой.

-13 жилийн ємнєх 250000 ам.доллар буюу 90 сая тєгрєг бол хориодхон настай залууд толгой эргэм их мєнгє. Тvvнд хєл толгойгоо алдаж явахдаа юу бодож байв?
-Хэрэг хvлээлгэх гэж цагдаагийнхан олон л арга хэрэглэдэг. Мэдээж тэр их мєнгєнєєс vрэн таран хийсэн, хэн нэгэнд бэлэг сэлт тараасан, шилжvvлсэн. Мєнгє гэж сонсоход их боловч vрж зарах, гарын салаагаар урсахдаа маш амархан. Нэг л мэдэхэд дуудсан. Санаа амар гараа халааслаад явж байхдаа одоо дуусч байна гэж гэнэт санаа зовдог. Миний тооцсоноор тал мєнгє нь байхгvй байсан.

-Тал нь яасан гэж?
-Америкт, Хятад, Хонконгт vрэгдсэн байх. Би цагдааг буруутгахгvй. Намайг мєнгєє нуусан гэж бодсон юм билээ. Vvнийг хэлvvлэх гэж намайг олон камер хэсvvлж, янз бvрийн рецидив хvмvvстэй их хорьж байсан. Би vнэхээр нуугаагvй. Муу хvмvvстэй намайг хорьж айлгахаар мєнгєє илчилнэ гэж бодсон байх. Муу хvмvvс нь ч гэсэнэхээс тєрсєн махбодтой, оюун ухаантай хvмvvс учраас хэл амаа ололцдог, ойлгодог. Vнэхээр чи юм хийх гэж байсан юм байна, айхтар залуу байна гээд тэр аймаар хvмvvс надтай анд нєхєд бололцдог байсан. 96 оны 11-р сарын 7-ны Октябрийн баярын єдєр нэг их цас малгайлсан єдєр би хорих анги дээрээ ачигдаж очсоноо тод санадаг. Хамгийн анх 95 оны 11 сарын 7-ны єдєр би мєрдєнд орсон. Ер нь хаврын бороо, эсвэл том том цас бударсан єдєрт дуртай . Яг ийм єдрvvдэд л анх мєрдєнд орж, жилийнх нь дараа Дарьтийн хорих анги руу ачигдаж байлаа. Хvн болгон намайг тал талаас єлєн нvдээр явдаг мєнгє болгон харж, манай галд ор гэж булаацалдаад л. Би шоронг мэдэхгvй юм чинь тэр хvмvvст сугалаад авчихмаар боодолтой мєнгє харагдсанаа ч ойлгох сєхєєгvй. Сvvлдээ ээж маань тэтгэврийн мєнгєєрєє эргэхээр хоосон гэж ойлгосон л доо. Мєнгєє яасан бэ гэж хvн бvр асууж байсан. Америкт, Бээжинд vрээд дууссан. Миний найз бvсгvй бас байсан л даа.

Ерєнхийлєгчтэй уулзсан зорилго маань залилах байгаагvй юм шvv

-Таны эхнэр болох мисс бvсгvй Сарангоо бас тухайн vед хэрэгт холбогдож ял авсан. Тvvнийг хэлж байна уу?
-Хvмvvс 94 оны мисс гэж мэддэг. Арай ч суугаагvй хамтран амьдрагч байсан. Тэр намайг 90 сая тєгрєг авсны дараа танилцсан л даа. Олны танил, загвар ємсєгч мисс болохоор залуучууд их эргvvлддэг байсан юм билээ. Би тэрийг нь мэдэхгvй байгаагаар нь л хvлээж харьцсан маань vнэт эдлэл барьж гvйлддэг эрчvvдээс илvv цагаахан санагдсан гэдэг.

-Яаж яваад та залуу эрдэмтний дvр хувилаад ерєнхийлєгчийн толгойг эргvvлж донгєсєн юм бэ?
-Хvмvvс надаас яг ерєнхийлєгчтэй уулзсан уу гэж асуудаг. П.Очирбат ерєнхийлєгчтэй уулзаагvй доогуур хvмvvстэй нь бичиг дамжуулаад мєнгє бvтээсэн гэж ойлгодог юм шиг байгаа юм. Би Монгол Улсын ерєнхийлєгчтэй яг єєд єєдєєсєє харж сууж байгаад 2 цаг ярилцсан. Уг нь 15 минут уулзах зєвшєєрєлтэй орсон.

-Залилах, гэж ерєнхийлєгч vv орохдоо айж тvгших юм байгаагvй юу?
-Vгvй. Зорилго маань залилах байгаагvй юм шvv. Р.Эндрюс гэж Америкийн эрдэмтэн, 1920-25 оны хооронд Монголд палентелогийн хайгуул хийж байсан хvний амьдрал миний анхаарлыг их татсан. Vvнээс л бvх юм vvдсэн юм. Энэ чиглэлээр Их сургуулийн байгалийн ухааны факультет палентелогийн чиглэлэвр нийгэмлэг байгуулахад би танил Мягмарсvрэн багшийн хамт ажилласан. Хvvхэд байсан болохоор нэг л мэдэхэд далдаганаж гvйж байгаад эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд орчихсон тууж явсан. Хамгийн гайхалтай нь байгалиас заяасан авьяас гэж хvнд байдаг шиг байгаа юм. Бй тэр эрдэмтдээс илvv Р.Эндрюсийг мэдэж байсан. Архивт орж судалж байсан учраас сайн ярьж, ойлгуулж итгvvлж чадсан. Би бvр тэр нийгэмлэгийн ерєнхийлєгч нь болоод явж байлаа. Энэ ажлын шаардлагаар Америкчуудтай арга буюу холбоо тогтоох шаардлага гарсан. Уг нь их юм хийе гэж бодсон. Даанч чадаагvй маань миний тэнэгийнх, бас Монголын алдаа. Хэрэв тєлєвлєсєн ажил маань бvтсэн бол маш гоё юм хийх байсан юм. 13 жил ямар ч сонинд, хэнд ч яриагvй юмаа чамд яръя. Мягмарсvрэн гэж хvн уншвал одоо л зєв юм ярих гэж байна даа гэж бодох байх. Бид 2 шоронд орчихоод ялыг маань 96 оны 2-р хагас хvртэл хойшлуулж єгєєч гэсэн хvсэлт тавиад бvтээгvй юм.

-Би таныг vнэнээр нь ярьж байна гэж итгэж байна?
-Бидний ажил санаанд оромгvйгээр амжилт олсон. Америкчуудыг шахаанд оруулж байгаад их хэмжээний хєрєнгє оруулалт авахаар болсон юм. Надад Р.Эндрюсийн тухай хангалттай баримт байсан. Нийгэмлэгийн ерєнхийлєгч болоход энэ маань ч эрдэмтдийн анхаарлыг ихэд татаж тамга, тэмдэг миний гарт орсон. 20-иод онд Р.Эндрюсийн гараар орж Америк ачигдсан Монголын vнэт археологийн олдвор 70-аад жилийн хэдэн тэрбум долларын ашгаас Монголд нэг ч тєгрєг ороогvй байсан. Ямар ч vнэгvй авч яваад юу ч эргэж тєлєгдєєгvй. Би vvнийг олж хараад Америкчуудтай холбоо тогтоож, Р.Эндрюсийн амьдралын тухай баримт материалаа ашиглаж кино хийх гэрээ байгуулах тєсєл гаргасан юм. Тэгээд АНУ-ын элчин сайдын яамны ажилтан Ц гэдэг эмэгтэйтэй хамт Мягмарсvрэн бид хоёр Америк хамт явсан. Холбогдох хvмvvстэй нь уулзахад манайд их хэмжээний хєрєнгє оруулахаар болсон юм. Манай засгийн газартай хязгааргvй хугацаанд байгуулсан гэрээ нь архивт байсан. Би vvнийг нь vзvvлж шахаанд оруулаад, мєнгє авах болоод дахиад олдвор хайх тухай ч яригдсан. Ингээд тэд 96 оны хавар Монголд ирж гэрээ хийнэ гэхээр нь би хадгалж байсан 90 сая тєгрєгєє дур зоргоороо Доод тал нь Америкаас 5 доллар орж ирэх байсан. Улсаас авсан мєнгє энэ мєнгийг маань ирсний дараа тєлєгдєх гэрээтэй байсан юм. Би хvvхэд байсан болохоор энэн дээр л гол нь алдсан.

Тэр бvх хуурмаг vгсийг муу ёрын сvнс надаар хэлvvлж байсан

-Ямар ч эрдэмтэн биш хаа хамаагvй залуу ингэж яриад байхаар нєгєє эрдэмтэд бол за гээд л толгой дохиод ганзага нийлээд байв уу?
-Би боломжийг олж харж чадсан. Америкийн элчингийн Ц гэж эмэгтэй "Чи яасан айхтар залуу вэ" гэж гайхаж байсан. Би гол нь Америкчуудыг шахаанд оруулсан. Монголоос ирсэн 2 гуйлгачинд тэр айхтар Америкчууд шахагдсан байхгvй юу. Яагаад гэвэл эх орон, газар шороо чинь тийм vнэтэй. Монголын хєрс шорооноос олсон олдвороос хэдэн тэрбумын ашиг олсон Америкчууд асар их хєрєнгє оруулахаар болсон юм шvv. Тэгэнгvvт 25-хан настай гvйлгээ ухаантай залуу хєнгєдєєд Лос Анжелост очоод хамаг байдгаа vрж зарсан.

-Хєгжим бvжиг тєгссєнєєс єєр таны боловерол юу байсан бэ?
-Яагаад тэр эрдэмтэд надад хєтлєгдєєд явсныг би єєрєє ярьснаас итгэсэн хvмvvс нь илvv тодорхойлох байх. Харин би хожим шоронд орсныхоо дараа тэр бvх хуурмаг vгсийг миний доторх муу ёрын сvнс хэлvvлж байсан гэж ойлгох болсон. Эрдэмтдийн дунд эрдэмтэд шиг яриад, бvр ерєнхийлєгч нь болоод, доктор гээд ерєнхийлєгчтэй итгэтэл нь ярилцсан гэхээр миний амьдралыг тогоо шиг хємрєх гээд байсан муу ёрын сvнс л намайг захирч байсан.

-Ерєнхийлєгчийг залилаад гарахдаа инээд чинь хvрсэн vv?
-Vгvй ээ. Миний инээд огт хvрээгvй. Яг ерєнхийлєгч рvv орохоос ємнєхєн миний зvрх "тvг тvг" гэж хvчтэй дэлсч байсан. Мягаа багш бас сандраад байна гэхэд нь "Сандраагvй хэн байгаа юм бэ? Та битгий хvн сандраагаад бай" гэж зэмлээд орж байлаа. Би оргилуун хирнээ гэнэн, зоригтой мєртлєє тэнэг байсан. Маргааш ерєнхийлєгчтэй, Монголын номер 1 лидертэй уулзахгэж байна гэж хєєрєєд зангиагаа индvvдэж, гутлаа тосолж суухдаа би ерєєсєє мєнгє бодоогvй байсан. Яг vнэн юм энэ шvv. Тэгж мєнгє салгана, ингэж ярина гэж би толинд харж этюд хийгээгvй. Ємдєє индvvдэж зогсохдоо "Ээж би маргааш ерєнхийлєгчтэй уулзана" гэж баярлаж байсан. Ерєнхийлєгчтэй хэр баргийн хvн уулздаггvй. Ороод 2 цагийн дотор бvгдийг ярьсан. Р.Эндрюсийн бvх тvvхийг 1856 оноос эхлээд ярихад ерєнхийлєгч сонирхож сонсоод "Би залуу эрдэмтдийг дэмжинэ" гэж хэлсэн. Туслах нь уулзалтын цаг дууссаныг сануулж орж ирэхэд П.Очирбат ерєнхийлєгч "Зvгээр, энэ хvvхдийн яриа сонирхолтой байна" гэж амтархан сонссон. Гарч ирээд би "Хийчихлээ гэж vv" гэж єєрийгєє гайхаж байсан. Хамт орсон Мягмарсvрэн гуай хvртэл ангайсан. Бид 2 залилан хийх гэж ороогvй юм шvv. Яг ажил ярих гэж орсон. Харин гэмт хэрэг хийх субъект нь би болчихсон юм. Ерєнхийлєгчид єєрийгєє доктор гээд хэлчихсэн. Сvvлд нь тэр хэмжээнд ярьж чадсаныг минь Мягмарсvрэн гуай vнэлсэн л дээ.

-Таныг ерєнхийлєгч яаж хvлээж авсан бэ? Тэр огтхон ч сэжиглээгvй юу?
-Зvрх дэлсч байсан ч ерєнхийлєгчтэй гар бариад л тайвширсан. Дарга хvмvvс ер нь "За ямар хэргээр явна" гээд нvдний шилнийхээ дээгvvр хараад хямсаганаж угтдаг. Харин ерєнхийлєгч тэгээгvй. Яг миний олон жил уулзаагvй найз, эцэг шиг минь найр тавьж угтсан. Хэрвээ хэн нэгэн эрх мэдэлтэн шиг шилнийхээ дээгvvр хараад vл тоосон байдлаар бид хоёртой маш том хэрэмний цаанаас хєндий харьцсан бол би тэр хэмжээнд ярьж чадахгvй, миний амьдрал ингэж эргэхгvй байсан. Ширээгээ тойрч гарч ирээд гар бариад сууцгаа гээд угтсан. Тэр хvний надад итгэсэн тvймэр шиг халуун сэтгэл рvv би vер буулгасан. Над шиг муу хvнээс болж сvvлд нь тэр хvний тєрийн єндєр албаны нэр хvнд сэвтэж хэвлэлээр бичигдсэнд би маш их харамедаг. Би єєрєє хvн шиг амьдарч чадаагvй байж сайн хvмvvст дандаа гай болж явах юмдаа гэж шоронд байхдаа гэмшиж байсан. Гэхдээ ах нь шоронд байхдаа Леонардо Ди Каприогийн тоглосон "Чаддаг юм бол намайг барь л даа" киног vзэхэд єєрийнхєє амьдралыг толинд харсан мэт болж билээ. Тэр бол зартай залилангийн гэмт хэрэгтний бодит амьдралаас vvдсэн кино. Хаа нэг газар ийм хvмvvс байдаг юм байна. Энэ хувь заяа нь над дээр тохогдсон нь ямар эмгэнэлтэй вэ гэж би єєртєє гутардаг. Би одоо зєв явах юмсан л гэж бодож байна.

Ээж минь эх хvний совингоор мэдэрч байсан

-Ерєнхийлєгч анхны уулзалтаар л таньд мєнгє олгох шийдвэр гаргасан уу?
-Би анх хэрэгт холбогдчихоод тэр энэ тэгсэн гэж бусад хvмvvсийг хєлдєє чирэлгvй ялаа vvрч зовлон vзэж гараад ирсэн хойноо бусдад энэ vйл лайг vvрvvлмээргvй байна. Єєрєє зовлонг амтлаад зажлаад залгисан болохоор бусдыг нэрлэж, гай тvйтгэр vнэртvvлээд яахав. Гэхдээ ах нь ерєнхийлєгчтэй уулзахад "Социализмын vед байсан бол би ганц кноп дараад л энэ залууд мєнгє єг" гэж хэлж болох байлаа. Гэхдээ би одоо Сангийн яамны сайд Бямбажав руу утсаар ярьчихъя, єнєєдєр. Засгийн газар хуралдаж байх ёстой гээд дуудуулсан юм. Бямбажав сайд яам руугаа хурлаа тараад явчихсан байсан л даа. Тэгэхэд биднийг "Яам руу нь яваад оч. Би эндээс яръя. Бvтэхгvй бол эргээд над руу холбогдоорой" гээд туслахдаа "Энэ хvvхдvvдийг дараа ирэхэд нь над руу саадгvй оруулаарай" гээд гаргасан. Тэгээд бид сайд руу очиход нарийн бичгийн дарга нь хvн хvлээж авахгvй гээд оруулахгvй буцаасан чинь араас доктор Гансvх vv та?" гээд дуудсан. Намайг ороход сайд ерєнхийлєгч ярьсныг хэлээд гэрээ байгуулж мєнгє єгєх болсон. Гэхдээ та нарын Америкаас орж ирэх 5 сая долларын хєрєнгє оруулалтыг нотлох баримт хаа байна" гэж асуусан. Уутны ам нээгдэх гэж байхад шvv.

-За ингээд дуусах нь л гэж бодсон уу?
-Мягмарсvрэн гуай чичирсэн, тvгдрээд л. Би ширээн доогуур хєл дээр нь гишгээд маш тайван байсан. Яагаад ч тэгж тайван байсан юм бvv мэд. Нэг ч тvгдрээгvй, сандраагvй хоолой чичрээгvй. Хэрвээ тэр vед л би жаахан алдаа хийсэн бол баригдах байсан. За одоохон гээд цvнхээ ухаад "Єє, би ширээн дээрээ мартчихаж, vдээс хойш аваад ирье" гэсэн чинь маргааш єглєє аваад ир гэсэн. Надад 12 цагийн л хугацаа байсан. Энэ хугацаанд яаж Америкаас 5 сая долларын хєрєнгє оруулна гэж факс олох вэ гээд тархиа гашилгасан даа. Хуурамч бичиг баримт хэрэгтэй болсон гэсэн vг л дээ. Ингээд доктор гэж худлаа ярьснаа vргэлжлvvлж хуурамч бичиг баримт хийхэд муу ёрын сvнс маань намайг удирдаж эхлэсэн. "За бvтэхгvй юм байна, больё" гэж бодоод НАХЯ-ны ємнєх сааданд сууж байгаад харьсан бол миний амьдрал єнєєдєр єєр байх байсан. Доторхи муу хvн маань "Чи чадна аа" гэж хатгаад компьютер дээр хуурамчаар хийсэн. Маргааш нь хийснээ аваад очиход "Болж байна. Энэ л хэрэгтэй байсан юм" гээд баримт болгоод авсан. Гэхдээ манай засгийн газар, сангийн яамныхан Америкийн ЭСЯ руу утастаад л энэ факс танайхаар дамжиж ирсэн vv гэхэд л бvх юм илрэх байсан. Тэгж утастаагvйг бодоход би их итгэл тєрvvлж байсан байгаа биз?

-Англиар бичгийн єндєр тvвшинд факс бичихэд та хэнээс тусламж авсан бэ?
-Би єєрєє бvгдийг хийсэн. Тэр vед хvмvvс дєнгєж Англи хэл сурч эхэлж байсан. Тэр их мєнгє миний нvдийг сохлох нь бvv хэл амьдралыг минь наргvй болгосон. Тэр мєчийг зєв эргvvлээд зєв сэтгэсэн бол би єнєєдєр баячуудын хэмжээнд амьдрах байсан.

-90 саяыг цvнхэлчихээд мєхєєлдсєнд дугаарлаад зогсож байсан гэдэг vнэн vv?
-Тийм ээ. Хvмvvс их асуух юмаа, энэ тухай. Ямар гэнэн хvvхдээрээ байсныг минь нотлох нотолгоо юм даа. Худалдаа хєгжлийн банкнаас мєнгє авахдаа Монгол банкны ерєнхийлєгч Моломжамцтай уулзаж байж лимит оруулж байж авсан. Валют авахад 90 сая тєгрєг 25 ширхэг зуутын боодолтой доллар авч гарсан. 23-р сургуулийн ойролцоо "Ард"-ын хажуугийн мєхєєлдєсний мухлагт дугаарлаж зогсохдоо юу хийгээд яваагаа ч би ойлгоогvй. Тэгээд гэртээ ороод доллараа дээш нь цацаад би баян хvн болчихлоо гээд инээж байхад ээж маань баярлаж байсан ч эх хvний зєн совингоор "Миний хvv юу л хийгээд байна даа" гэж сэтгэл зовнингуй байсан.

Би хэний ч хатгаасаар энэ хэргийг сэдээгvй

-Уучлаарай! Зарим хvмvvс ээжийг тань их хєдєлгєєнтэй хєгшин байсан, хvvгээ бужигнуулахад нь хатгасан гэдэг юм билээ. Єєрийн чинь гvйлгээ ухаан хэнийгээ дуурайчихсан гэж та хэлэх вэ?
-Би ээж ч юм уу, анд нєхєд ардын багш хэн нэгний хатгаасаар ийм хэрэгт орооцолдож, санаж сэдээгvй. Энэ бvхэн яавч миний толгойноос гарахгvй гэж би боддог ч эргээд харахад vйлдчихсэн байсан. Vvнийг миний туулсан амьдрал, бодит тvvх харуулж байгаа. Би яаж ярьж чадав аа гээд бодоод vзэхээр миний дотор ад зэтгэр шvглээд л ємнєєс минь яриад явсан байдаг.

-Та эрх чєлєєтэй болчихлоо. Уулзахгvй гэсэн хvнтэйгээ гурав уулзана гэгчээр хувь заяаны тохиолоор П.Очирбат гуайтай таарвал юу хэлэх вэ? Магадгvй унших байх?
-Намайг уучлаарай. Таны амьдралдаа хэзээ ч харж, учирч байгаагvй хар толбо, хар шороо нь би байсан шvv. Гэхдээ цаг хугацааны шуурга тэр хар шороог хийсгэсэн. Тэр хvн байхгvй, энэ ертєнцийн хаанаас эрээд ч олдохгvй. 1995 онд таны ємнє залуу эрдэмтэн болоод нvдээрээ инээмсэглээд зогсч байсан шєвгєр цагаан залуу байхгvй болсон шvv. Би тэр хvн мєн боловч одоо шал єєр хvн зогсч байгаа гэмээр байна.

-Энэ хугацаанд таны гэрийнхэн тань эргэж тойрч байв уу? Шоронгийн хаалгыг хаагаад гарахад бvлээн гараа сунгаж угтах хvн байв уу?
-Би гарч ирээд эгч дvv нараа олоогvй байхдаа ээжийнхээ шарил дээр очсон. Дvv маань 70 давхарт тийм газарт ээжийг оршуулсан гээд хэлж байсан болохоор ганцаараа очсон. Намайг 6 сард очиход тэнгэр
их гоё, дулаахан байсан. Би зохиол шиг романтик дvрслэлтэй ярих гэсэн юм биш шvv. Ээжийнхээ булшинд сєгдєж уйлаад, уучлалт гуйгаад цэцэрлэгт ээжийнхээ гараас хєтлєєд орж байснаасаа хойш шоронд орсон хvртэлхи амьдралаа бодохдоо огт татдаггvй тамхиа хvртэл татсан. Хадаг сvv, арц юу ч vгvй rap хоосон оччихоод сууж байхад манаач євєє надад тамхи єгсєн. "Ах аа би саяхан суллагдсан. Оршуулахад нь байж чадаагvй юм аа" гэхэд "Ээ харла аа. Ахаасаа хадаг авах уу" гээд єгсєн. Адилхан хvн юм чинь жаахан хань болох гэж зогссоноо ганцааранг минь орхиод явж билээ. Тэр vед бороо жаахан шиврээд єнгєрєхєд ээжийн минь нулимс шиг надад санагдсан.

-Ээж тань хэвтрийн хvн байсан байх аа?
-Тийм ээ. Ээждээ Нью-Иоркоос 3800 доллараар удирдлагатай тэргэнцэр авсан чинь хамт явсан хvмvvс маань "Ачааны мєнгє их гардаг, харин тахир дутуу хvн нь єєрєє суугаад явбал болно" гээд байсан л даа. Vнэ нь бол тэр vедээ "Лада" машин аваад уначих мєнгє. Тэгэхээр нь би єєрєє тахир дутуу хvн болж тэргэнцэр дээр нь суугаад онгоцны буудал дээр тусгай vйлчилгээ эдэлж, хvнээр тvрvvлсээр яваад авч ирсэн. Хvvхэд байсан болохоор маш хєгжилтэй санагдаж байлаа. Хожим нь намайг мєрдєнд байхад гэрийн маань эд хєрєнгийг битvvмжилэхэд, ээжийг минь тэргэнцэрээс нь чулуудаж шидчихээд л аваад явсан байсан. Би тэртэй тэргvй ялаа vvрч байхад тахир дутуу хvний тэргэнцэрийг нь vлдээчихэж болоогvй юм байх даа гэж харамсаж билээ. Тєр тємєр нvvрээ харуулсан нь тэр байх даа.

7 жилийн ялаар ээждээ сvvлчийн удаа vнсvvлсэн

-Та ээжтэйгээ уулзах гэж оргож яваад ялаа нэмvvлсэн байдаг. Сvvлчийн уулзалт тэр байсан уу?
-Тийм ээ. Чанга дэглэмтэй хорих ангид байхад ээжийн маань бие муудсан учраас чєлєє хvсэхэд єгєєгvй. Яагаад ч юм ээжтэйгээ дахиж уулзахгvй юм шиг совин тєрєєд байсан юм. Ямар ч аргаар хамаагvй уулзахын тулд надад оргохоос єєр зам олдоогvй. Тэгээд би очиж ээжийгээ vнсээд, ээждээ vнсvvлэхэд "Миний хvv одоо томоотой байгаарай. Ээж нь дахиж хvлээж чадахгvй юм шиг байна шvv" гэж захиасаа хэлсэн. Энэ бол бидний сvvлчийн уулзалт байсан. Мєрдєнгийн тог тасарсан харанхуй єрєєнд ээжийгээ єнгєрснийг сонсох хувь заяа надад тохиосон. Нэг сонины сурвалжлагч надаас ярилцлага авах гэж "Ганц худаг"-ийн дэд даргаар гуйлгасан юм. "Би уулзахгvй" гэсэн чинь дарга ганц хоёр vг хэлчихгvй юу даа. Гуйгаад байна" гэхээр нь зєвшєєрсєн. Хvний эрхэнд байгаа хvн дарга гуйж байхад л гэнэ.

Тэгээд ємгєєлєгчийн єрєєнд ортол бохь зажилчихсан, жигтэйхэн будмал хvvхэн диктафон тавьчихсан сууж байна. Тэр хvнд миний зовлон ерєєсєє сонин биш байгаа юм. Би танихгvй хvнд гомдоод ч яахав. Маш цочирдсон. Бидний хажууд харгалзагч байсан. Хэрэг асуух гэж байгаа юм байх даа гэж бодтол шууд диктафоноо асаагаад л "За ээж чинь нас бараад та одоо юу бодож байна" гээд л эхлэсэн. Пал хийгээд л би чичрээд хянагч руу харсан. Харгалзагч "Та одоо юу асуугаад байна аа" гэсэн чинь "Хvvе ээ. Мэдээгvй байсан юм уу? Яана аа" гээд инээснээ амаа дараад "За би гараад ирье" гээд яваад єгсєн. Манай дэд дарга ч бас "Та ямар сонин юм асуудаг юм бэ? Ядаж надад хэлэхгvй" гэж байсан. Эргэж анги руугаа ороод зєндєє уйлсан. Хамт хоригдож байсан хvмvvс маань уй гашуу хуваалцаад намайг тайвшруулсан. Шоронд талхныхаа голоор цєгц хийж хатаагаад зул барьсан. "Ганц худаг"-т нэгжлэг болоход хянагч орж ирчихээд "Гансvхийн ээж єнгєрчихсєн, зул єргєчихсєн байгаа юм байна. Нэгжлэг хийгээд яахав" гээд явах гэтэл ээлжийн дарга нь загнаад зулыг минь асгаад гараад явсан. Амьдрал маш сонин. Сvvлд намайг "Дарьт"-ад байхад тэр офицер 2 жилийн ял аваад Центрпойнтийн хэргээр манай галд ороод ирж байсан. Би тvvнд єширхєєгvй уучлаад л єнгєрсєн.

-Шvvхээс чанга дэглэмтэй 13 жилийн ял сонсоод гарахдаа "Ээж ээ баяртай" гэж хашгирч байгаа зураг байдаг?
-Яг тэр агшиныг хальсанд буулгачихсан байдаг юм билээ. Намайг шvvхээс ял сонсоод явахад ээжтэй минь уулзуулаагvй ачсан. Тэгээд ''Ганц худаг''-ийн машинд суухад ээж минь тэргэнцэр дээрээ суучихсан, эгч дvv нартай хамт холоос харж байсан. Би гавтай гараараа даллаад "Ээж ээ баяртай, хvv нь удахгvй ирнэ" гээд явахад ээж минь уйлаад vлдсэн. Шvvх хурал нээлттэй болсон болохоор олон хvн ажиглахаар ирсэн байсан. Зовлон vзсэн хvн л хvний зовлонг ойлгодог юм шvv дээ. Ах нь аквариумд олон жил амьдарлаа. Далай миний аквариум шиг дулаан байх болов уу гэж бодсон. Далай хvйтэн, давстай гашуун юм байна. Энд дулаацахын тулд би хичээнэ. Шоронд намайг тєр хооллож асарч байсан. Одоо бол том акул, халимны хоол, хэн нэгний гар хєл болохгvйн тулд зvтгэнэ.

-Оргож явахдаа цагдаа хутгалчихсан гээд бєєн шуугиан дэгдээсэн санагдаж байна. Эргээд шорондоо єєрєє оччихож болоогvй юм уу?
-Тєр намайг шоронгоос оргосны чинь тєлєє гэж 7 жил нэмж ялласан. Оргох оргохдоо машин дээрэмдэж, цагдаа хутгалсан. Би дотроо ээжтэйгээ уулзсаны тєлєє 7 жилийн ял авлаа гэж бодож зогссон доо. Бурхан нь ч юм уу буг нь ч юм уу надад 7 жилийн ялаар ээждээ vнсvvлэх эрх єгсєн юм. Би уг нь ээжтэйгээ уулзчихаад анги руугаа буцаад очьё гээд Дарь эхийн тэнд таксинаас буух гэтэл жолооч нь мєнгє нэхсэн. Сэтгэл санаа их хямарчихсан явсан л даа. "Ах аа би хорихын хvн байгаа юм аа. Мєнгє байхгvй" гээд vнэнээ хэлсэн чинь болдоггvй. Хамт явсан залуу маань бєєн асуудал, анги руугаа буцах дургvй явсан. Тэгээд жолооч "Юу яриад байгаа юм бэ?" гээд уурлангуут гэнэт дургvй хvрээд боож унагаад амыг нь скочдоод багажинд нь хийчихсэн. Тэгж явж байгаад цагдаад vнэмлэхгvй гээд журамлуултал багажнаас нєгєє жолооч авраарай гээд орилохоор нь сандарсандаа цагдааг хутгалж зугатсан. Тэгж яваад Гачууртын тэндээс тусгайгийнханд баригдаж байлаа. Хvн нэг бvдрэхээр долоо бvдэрдэг гэж vнэн юм билээ.

90 саяас биш найз бvсгvйгээсээ болж баригдсан
-90 саяас гадна "ХОТШ" банкнаас 400 саяыг авах гэж байсан чинь ямар учиртай юм бэ?
-Америкт байхад ХОТШ банк жижиг дунд vйлвэрлэлийг дэмжих 400 саяын тендер зарласан. Би Лос-Анжелост vvнийг судлаад хvvхдийн хувцас, хvvхдийн тоглоомны vйлдвэрийн тєсєл боловсруулаад факсаар явуулахад намайг ирээч гэж дуудаад мєнгє бvтэх болсон. ХОТШ банкны захирлын зєвлєлєєр ороод тєсєл нь батлагдчихсан 3 хоногийн дараа 400 сая тєгрєгєє авна гэж байхдаа би матуулаад баривчлагдсан.

-Хэнд?
-Тvрvvний чиний асуугаад байсан Сарангоо гэдэг мисс найз бvсгvй маань "Ганаа намайг хаяад 400 саяыг аваад Америк гарах гэж байна" гэж бодоод цагдаад мэдэгдчихсэн. Би 400 саяын тендерийг ээждээ ч, найз бvсгvйдээ ч хэлээгvй байсан. Харин Мягмарсvрэн гуай бид хоёрыг машинд яриад явж байхад жолооч маань сонссон. Тэгээд л найз бvсгvйд маань ам алдсанаас асуудал vvссэн. Vvнээс болж би найз бvсгvйтэйгээ муудалцсан. Тэгээд нєгєєх чинь уурлаж гараад хууль мэдэхгvйн харгайгаарнайзохинтойгоо дvvргийн цагдаа дээр очоод "Миний нєхєр хуурамч бичиг баримтаар банкнаас 400 саяыг авах гэж байна. Би нєхрєє гэмт хэрэг хийлгэмээргvй байна. Та энэ хэргийг таслан зогсоогоод єгєєч" гэнгvvт надад эрvv vvсгэгдсэн.

-Анх баривчлагдсан шалтгаан ердєє л энэ vv? 90 саяараа бол баригдаагvй гэсэн vг vv?
-Тийм ээ. 90 саяас болж би анх шоронд ороогvй. Энэ 400 саяас болж л матаасаар баривчлагдсан. Уг нь хуурамч бичиг баримт бvрдvvлсэн болохоос тендерийн 400 саяыг банкнаас аваагvй юм байна, даалтанд гаргачихъя гэж байсан юм. Гэтэл мєрдєх тасгийн дарга "Наад нєхєр чинь ер нь нvд ам нь гялалзсан хачин нєхєр байна. Дахиад шалга. Єєр юу байна? Битгий гарга" гээд ухаад vзтэл 90 саяын хэрэг гарч ирсэн. Насан туршийн амьдралаа холбоно гэж итгэж явсан хvн маань миний амьдралыг ингээд хємєрчихсєн юм. Єєрєє ч хууль мэдэхгvй, шоронд хорьчихно гэж бодоогvйгээ хэлдэг юм. Америк явахыг минь л болиулах гэж Цагдаад хандсан гэдэг.

-Тэр эмэгтэй таныг эргэж тойрч байв уу?
-Vгvй дээ. Тэр бид хоёрын амьдрал тэгээд л дууссан. Хvнийхээ хувьд энэ л надад хань бараа болчих байх гэж итгэж найдаж явсан хvмvvс яг амьдрал дээр бол эсрэгээрээ л байдаг юм билээ. Анзаарч байгаагvй огт санаанд ороогvй хvмvvс маань харин шоронд их эргэж очсон. Хvн ер нь сайнаасаа илvv муу руугаа гvйж тэмvvлдэг гэдэг vнэн юм билээ.

Би эмгэнэл дунд биш итгэлцэл дунд амьдармаар байна

-Та 50 мянгатад єссєн, хєгжим бvжиг тєгссєн хvн. Эцэг эх чинь хаанахын ямар хvмvvс байсан юм бэ?
-Би бvжигчин мэргэжлээр тєгсєєд тvvнийгээ хаясан. Аав ээжийнхээ тухай ах нь яримааргvй байна. Тэднийхээ нэрийг хангалттай муугаар дуудуулж ирлээ. Миний амьдрал минийхээрээ л vлдэг. Ээжийнхээ нvvрэнд ганц удаа ч инээмсэглэл тєрvvлэхгvй байсаар нарт хорвоогоос vдлээ. Би маш том нvгэлтэй хvн. Миний нvгэл угаасаа барагдахгvй.

-Таныг ганц худагт их цэвэрхэн хувцасладаг байсан гэдэг юм билээ?
-Vнэн. Ємгєєлєгч нар маань ч хэлдэг байсан. "Чи нэг амралтнаас гарч ирж байгаа юм шиг л хувцаслах юм. Ядраагvй байна шvv" гэдэг байлаа. Гадаад тєрх ямар ч байж болно. Би хоригдол гээд халтар хултар байж болохгvй. Шоронд єєрийгєє ойлгуулахын тулд зєв, цэгцтэй харагдахыг
хичээдэг байсан.

-Шорон бол шорон шvv дээ. Одоо таны бие дажгvй юу?
-Ахынх нь бие сайн. Би хорт зуршил архи тамхи бага хэрэглэдэг. Багадаа ханиад л хvрч байснаас шарласан барьсан юм байдаггvй. 13 жилийн дотор муу хvний заяа завагт гэгчээр огт євдєж байгаагvй. Бурхан миний амьдралыг адармаатай, зовлонтой байлгаж байгаа ч гэсэн мєч бvтэн, эрvvл саруул байлгаад байгаад нь баярладаг. Жаргал дvvрэн амьдарсан ч хараагvй, хєлгvй євчин зовлонд шаналсан улс олон байна. Хvний асрамжинд орчихоогvйдээ л олзуурхах юм. Амьдрал шоо хаяж байгаа мэт надаар тоглож, няслаад байгаа ч гэсэн бие эрvvл байгаа нь жаргал.

-Та залуу байна. 40 наснаас дєнгєж амьдрал эхэлнэ гэдэг шvv дээ?
-Миний ирээдvйг бурхан л мэдэх байх. Хань ижил vр хvvхэд болох биз дээ. Бvх юм бурхны ємнє нvцгэн болоод ил гэдэг Би єєрєє зєв байх юм бол бvгд бvтнэ. Тэр их айдас хvйдэс дунд амьдарч байгаад одоо бас "айдас хvйдэс дунд амьдарна гэдэг тэр чигээрээ миний амьдрал Шекспирийн эмгэнэлт жvжиг болох гээд байна. Би ийм эмгэнэл дунд биш, инээд хєєр дунд итгэлцэл дунд амьдармаар байна. Хvмvvс намайг хэн гэж харах нь сонин биш. 90 саяын Гансvх, алуурчин гангстер гэж харсан ч яадгийм. Би тийм хvн биш гэдгээ єєртєє нотолсон дотроо тунхаглачихсан. Дахиад муу юм хэзээ ч хийхгvй гэдгээ єєртєє андгайлсан. Хvмvvст сайн vйл хийгээд явсан ч муу хэлэх л байх. Цаг хугацаа л надад хvмvvсийг итгvvлнэ. Ах нь єєрийнхєєрєє л амьдаръя гэж бодож байна. Би єнгєрсєн цаг хугацааг нєхєж чадахгvй. Амьдралд минь гэрэлтэй єнгєрсєн хугацаа 25 жил. Vvнээс хойш би тас харанхуй шуурган дунд явсаар гараад ирсэн. Одоо vvр хаяарах уу, бороо, цас орох уу нь ч мэдэгдэхгvй байна. Тэнгэр цэлмэх vv, эргээд шуурга руугаа очих уу гэдгийг би єєрєє л мэднэ. Би єєрєє л зєв амьдарвал нар гаргаж чадна гэж боддог.

-Сэтгэлээ уудалжяриа дэлгэсэнд баярлалаа. Эр хvн долоо дордож найм сэхдэг гэдэг. Ярьж байгаа шигээ зєв амьдрана гэдэгт тань итгэж байна.

Ш.Отгонцэцэг
Дугаар 48



2 Сэтгэгдэл:

Moba said...

http://www.file.mn/share.php?code=1110268466&pubID=5371

Miso.somi said...

үнэхээр өрөвдөлтэй хувь заяатай хүн юм даа гэж бодогдсон...гэхдээ нүүр бардам бас лаг хүн ч юм шиг...одоо хаана юу хийж явдаг бол оо? үүнийг блогтоо тавьсанд баярлалаа...над "бодлын хулгайч" кино маш их таалагдсан тэгээд энэ хүнийг сонирхох улам улам мэдэхийг хүсэх болсон...энэ ярилцлагыг уншаад эргээд тэр киноны кадрууд нүдэнд үзэгдэж усан нүдлэсэн шүү...хэхэ...нэг уулзмаар ч юм шиг...өөрийнх нь амьдарлыг амнаас нь сонсмоор ч юм шиг...