Замын түгжрэл

За энэ асуудал бол ёстой хүн болгоны толгойг гашилгасан зүйл болоод удаж байгаа. Хэт их машин, ухамсаргүй жолооч, эд анги нь муудсан машин тэрэг, чанаргүй зам гээд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Энэ замын бөглөрөл байхгүй бол ажил төрөл хичнээн сайхан хурдан бүтэх байсан болоо.
Энэ зүйл одоо Монголд Мөрөөдөл болчихоод байна. Өчигдөр ч билүү хэзээ билээ 4 хүн тутамд 1 нь машинтай гэж судалгаа харсан. Ингээд бодоод үзхээр нэг гэр бүл ядаж 1 машинтай зарим нь бүүр гэр бүлийн хүн бүр машинтай байгаа. Ингээд бодоод байхаар хот нь жижигдээд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг.
За замын түгжрэлд нөлөөлж байгаа зүйлүүдийг жагсаавал :
  1. Ухамсаргүй жолооч
  2. Чанаргүй зам
  3. Явган зорчигч 
  4. Замын зохион байгуулалт, төлөвлөлт
  5. Машины зогсоол
  6. Чанаргүй жолооны курс
За эхлээд "Ухамсаргүй жолооч"-ийн тухай ярья. Энэ бол хамгийн том нөлөөлж буй хүчин зүйл.
Зөвхөн өөрийгөө бодсон хувиа хичээсэн зан бөглөрөл маш ихээр үүсгэж байгаа. Өөрсдөө л болж байвал бусад нь хамаагүй гэсэн сэтгэлгээнд л байгаа юм. Нэгэнт л бөглөрцөн зам руу орж улам бөглөө үүсгэх нь их. Бас нэгэнт л бөглөрөөд зогсч байж эргэх гэж байгаа машинд зам тавиад өгчих хэрэгтэй юм байгаа шд. Зам тавьж өгөөгүйгээс болоод араас нь машин ирээд зогсоно тэгээд яахав нөгөө талын урсгал бөглөрнө тэгээд л өөрийн явж байгаа эгнээг таг гацна. Тэгээд замын хаана ч хамаагүй зогсоно тэгээд хээв нэг худлаа "Аваарын гэрлээ" асаачихаад 10-20 минутын дараа юу ч болоогүй мэт "Аваарлын гэрлээ" унтгаараад яваад өгнө. Ингээл бие биенээ үл хүндэтгэсэн байдлаас их хамаарч байгаа юм. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч "Замын хөдөлгөөний дүрэм" байнга зөрчинө ер нь бараг энгийн үзэгдэл болоод байгаа. Нэмээд жолооны курст "Замын хөдөлгөөний соёл" гэдэг зүйл нэмж оруулж өгөх хэрэгтэй.

Дараа нь "Чанаргүй зам"
Үүнээс болж бөглөрөх нэг шалтгаан болж байгаа. Зам нь овон товон биш, онгорхой хагархай газаргүй болчихвол машинууд нь овон товон, онгорхой хагархай газрыг тойрч гарах гэж цаг алдахгүй юм. Тойрч гарах гэж байж нөгөө урсгал руугаа орж машиныг шахна тэр нь гэнэт зогсох ч юм уу аль эсвэл шинэ жолооч байвал осол гарах магадлал их болно. Ингээд л нөгөө бөглөрөл үүснэ.

"Явган зорчигч"
За явган зорчигчдод замын хөдөлгөөний дүрэм бага сага ч мэдэх хэрэгтэй баймаар байгаа юм. 10 жилд нь ордог байх хэрэгтэй түүн дээр нь "Явган зорчигчийн дүрэм" гэж юм оруулж өгөх хэрэгтэй. Манай явган зорчигчид ямар ч тийм замын хөдөлгөөний соёл байхгүй ямар ч гэрэл асч байсан, хаана ч байсан зам хөндлөн гарна, тэгээд хээв нэг ууланд зугаалж буй мэт алхана зарим нэг нь сигналдахаар урдаас бүдүүлэг үг хэлнэ, болох болохгүй хуруу гарган гээд зөндөө зүйл байна. Мөн явган хүний зам байсаар байтал замаараа явахгүй машин замаар явна. Гэхдээ энийг зөвтгөх нэг шалтгаан нь машин замаа янзалсан ч хэн нь хэзээ ч явган хүний замыг анзаарч хайхардаггүй. Зам нь шороотой, шалбаагтай, явах аргагүй замтай замын засвар хийж байгаа гээд явган хүний замыг нь ухаад синдийчээд хаяцан болхоор бас яаж тэр замаар явхав дээ.

"Замын зохион байгуулалт, төлөвлөлт"
За энэн дээр хэлэх зүйл бол явган хүний гарц дутмаг болхоор явган зорчигчид хаа хамаагүй гарч байгаа, гэрлэн дохионуудын зохилдлого уялдаа бараг байхгүй явган зорчигч явах ногоон гэрэл асхад нөгөө эсрэг талын ногоон гэрэл нь асдаг. Тэгээд яахав явган зорчигч бас зам гармаар байдаг машин явмаар байдаг тэгээл бас л бичил бөглөрөл үүснэ.

"Машины зогсоол"
Энэ асуудлыг шийдээд өгчихвөл бас тодорхой хэмжээгээр буурна шүү. Үйлчилгээний байгуулгын урд талд машины зогсоол байдаг ч тэр нь жижигхэн байдаг. Жишээ авбал : 3, 4 -р хорооллын дэлгүүрүүдийн зогсоолууд байна. Энэ зогсоол шөнөөр юм уу үүрээр л машин хамгийн бага байдаг байх. 3,4-р хорооллоор дэлгүүр хэсэг гээд очино машинаа тавих газар байдаггүй тэгээд л нөгөө хүмүүс 1-р эгнээгээр тавиад явчихна. Бүх л бүтэн нэг эгнээ зогсоол болчихно. Иймэрхүү дүр зурагтай зөндөө газар бий. Автоплаза бол ерөөсөө зогсоол байхгүй тэгээд 1-р эгнээгээрээ тавьчихна тэгээд наанаас нь Ардын эрхээс талаас машин эргэж гарч ирнэ тэгээд 1-р эгнээ рүү орж явах боломжгүй 2-р эгнээнд орох гэж бас л хэсэг хугацаа болно гээд яриад байвал зогсоолын асуудлыг шийдэж өгөөгүй газар зөндөө бий. Ер нь томоохон үйлчилгээнй байгуулга "Үндэсний соёл амралтын хүрээлэн" буюу "Парк" шиг зогсоолтой болчихвол их зүгээр байгаа юм.

"Жолооны курс"
Манайхан зарим нь танил талаа ашиглаад зүгээр мөнгийг нь өгөөл үнэмлэх гаргуулаад авчихдаг. Тэгээд жолооны курсид суралцагчидад ерөөсөө шаардлага тавьдаггүй. Хичээлээлдээ ганц ч суугаагүй хүнийг шалгалтанд оруулдаг нөгөө нь унана аль эсвэл азаар тэнцэнэ, үгүй бол арын хаалгадана. Ийм 2 төрлөөр гарч ирсэн хүмүүс дүрмээ мэдэхгүй, машин барих арга дадал муу хүмүүс замын хүн хөдөлгөөнд оролцоод ирхээр тэгээд осол аваар гаргана даа. Тэгээд энэ жолооны курс өөрөө бизнэсийн байгуулага болчихсон байна. Хэр чанартай жолооч бэлдэж байгаа нь хамаагүй зөвхөн мөнгө олж байвал болоо гэж боддог болчихож. Ингэхээр яаж ч сайн жолооч төрж гарахав дээ.

За энэ бүгдээс яаж ангижрах вэ ?
Миний дээр дурьдсан асуудлуудыг засч залруулж шийдэх нь зарим нь бол бүтэшгүй асуудал. Гэхдээ шийдчихвэл бөглөрөл аяндаа багасаад ирнэ.
Тэгэхээр яаж энэ бөглөрлийг алга болох вэ ? гэхлээр
    • Хүн тээвэрлэх хэрэгслүүд өөр замаар явуулах хэрэгтэй
    • Дугуйн зам болон дугуйн зогсоолыг барьж өгч болно
    • Хамгийн их оновчтой үр дүнгээ өгөх арга бол "Торголт" юм. Дүрэм зөрчсөн жолоочийг 100-с дээш мянган төгрөгөөр торгочихвол ахиж дүрэм зөрчихөө байчихна. Хэн 100 мянган төгрөгөөр торгуулаад байхыг хүсэх юм. Зарим нь хүмүүс энэ санааг арай хэтэрхий хатуу байна гэж хэлэх байх. Ийм л байвал дүрэм зөрчихгүй байна дүрэм зөрчихгүй байвал бөглөрөл бас бага гарна. 
    • 10 жилд "Замын хөдөлгөөний соёл" болон "Замын хөдөлгөөний дүрэм", жолооны курст "Замын хөдөлгөөний соёл"гэдэг зүйлийг оруулж өгч сайн ухуулж ойлгуулж өгөх хэрэгтэй. 
    • Шинээр хотыг тойрсон замууд байгуулах хэрэгтэй. Хөдөөнөөс хөдөөрүү заавал Улаанбаатар хотоор дайрахгүй байх юм. Жишээ нь Төв аймгаас Дархан-Уул аймаг руу явхад заавал хотоор дамжих шаардлагагүй зам байгуулбал бас хэрэгтэй зүйл.
    За тэгээд ерөнхийдөө иймэрхүү асуудлыг шийдчихвэл замын түгжрэл аяндаа багасана. Хэн ч байсан сэтгэлээсээ хандаж хийхийг хүсвэл хэзээ ч бүтэхгүй зүйл гэж байхгүй билээ


    0 Сэтгэгдэл: